ТАНИЛЦ: Цагдан хорьж шалгах шаардлагатай зээлдэгчдэд Х.Бат-Эрдэнэ, А.Ариунбол, Ц.Баатарбилэг нар багтжээ
Хөгжлийн банкны захирал байхдаа зээл олгосон захирлууд болон зээл авсан зарим хүмүүсийг цагдан хорих санал прокуророос Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр иржээ.
Тодруулбал, Прокурорын байгууллагаас Хөгжлийн банкны зээлдэгч болон зээл олгосон нэр бүхий 10 гаруй хүнийг цагдан хорих саналыг шүүхийн байгууллагад өнөөдөр /2022.02.18/ шилжүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл яллагдагчаар татан цагдан хорьж шалгах шаардлагатай зээлдэгчдийн тоонд “Монгол драй милк” ХХК буюу “Алтай групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Бат-Эрдэнэ, “Монгол мах экспо” махны үйлдвэрлэлийн чиглэлээр зээл авч, түүнийгээ зориулалт бусаар зарцуулан “Бишрэлт групп” компанийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн хэрэгжүүлсэн “Гантиг вилла” хотхоны төсөлд хөрөнгө оруулсан үндэслэлээр “Капитал” банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг нарын зээлдэгчид байгаа гэх мэдээлэл байна.