“Голомт”-ын Д.Баясгалан 149 тэрбум төгрөг угаажээ “Голомт”-ын Д.Баясгалан 149 тэрбум төгрөг угаажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Голомт”-ын Д.Баясгалан 149 тэрбум төгрөг угаажээ

2022 оны 2 сарын 18

Arslan.mn

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг олон нийтэд зарласан цагаас хойш гарч байгаа тодорхой үр дүн гэвэл зүгээр л амны зугаа болж байгаа төдий. Одоохондоо улстөржих дуртай нөхдийн хараал ерөөлөөс цааш үл хэтэрнэ. Улс оронд өрнөх томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх зорилго дор байгуулагдсан Хөгжлийн банкнаас зээл авсан чанаргүй зээлдэгчдийг нийтэд зарлаж, хуулийн дагуу шүүхэд шилжүүлэн шалгаж байгаа сайн хэрэг. Харин иргэд олон нийт наад цаад учрыг ололгүй хараан зүхэж байгаа нь буруу.

Тэгвэл төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тодорхой стандартын дагуу олгож байсан зээлийг мөнгө хүүлэх замаар авч хэрэгжүүлсэн хүн байгааг иргэд олон нийт эсэргүүцээд эхлэв. Тухайлбал, яг одоогийн байдлаар “Голомт”-ын Д.Баясгалан Хөгжлийн банкнаас “Цэцэнс майнинг энд энержи” компаниар дамжуулан 147.8 тэрбум төгрөг авсан бол мөн өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан 1.2 тэрбум төгрөг, нийт 149 тэрбум төгрөгийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй авчээ. Харийн энэхүү 149 тэрбум төгрөгийг өөрийн “Голомт” банкаар дамжуулан, 36 хувийн хүүтэй зээлэн мөнгө хүүлсэн гэх баримтыг ард түмэн дэлгэж байна. Энэ бол мөнгө хүүлэх угаах нэг томоохон арга юм.

Өнгөрөгч 2019 оны нэгдүгээр сард Д.Баясгаланг АТГ-ынхан баривчлан шалгасан бөгөөд энэ нь төмөр замын гэх хэрэг, тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай болоотой байж магадгүй гэж үзэж байсан ч гэм зэмгүй салсан. Үүний дараа Х.Баттулга түүнд Гавьяат эдийн засагч цол тэмдэг өгч байснаас харахад Х.Баттулга тэр хоёрын дунд бизнес, авлигын томоохон гүүр ч байхыг үгүйсгэхгүй. Одоо ч “Голомт” нь Гашуун сухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замыг концессын гэрээгээр барьж, хөрөнгө оруулж байгаа банк байх.

Ийнхүү урьд өмнөх хэрэг нь учир битүүлгээр сураг алдарсан Д.Баясгалан энэ удаад Хөгжлийн банкны 149 тэрбум төгрөгийг сураггүй болгож чадах уу.

Эх сурвалж: tumen.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
634651
2 эможи

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ байна
2022-02-21 15:37
МӨНГӨ угаах гэмт хэрэг хийжээ. ЭНД хуулийнхан шууд хөрөнгийг нь хураах ажлыг эхлүүлэх хэрэгтэй.
Зочин
2022-02-20 12:57
ЯМАР АЙМААРР ЮМ БЭЭЭ
ЭМЭЭ
2022-02-20 11:41
ЭНЭ БОЛ БОЛДЫН БАНК . БОЛД ОЮУНЭРДЭНЭ ХҮҮК ХОЁРТ ЭНХБОЛДЫГ ХӨӨЖ ӨГСӨН . АРЛ ТҮМЭН ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ДЭЭ . МАН БОЛ МАФИ ШҮҮ ДЭЭ.
Цэцэнс майнинг Баясгалангийнх уу Лу.Болдынх уу
2022-02-20 00:30
Лу Боддын компани биз дээ Энэ хоёр хөрөнгөө салгасан байх шүү
Зочин
2022-02-19 13:15
Голомт банк хувьчилагдахаар Баясгалангийн 149 тэрбумыг нь хэдэн жил төлж барагдуулнаа.
Иргэн
2022-02-18 16:58
ХҮМҮҮСЭЭ Голомтын БАЯСГАЛАН ХУЛГАЙЧ ард түмэн бидний мөнгийг 3 % хувьтай хулгайлаад ЖИЛИЙН 36 % тай хүүгээр олон жил луйвардсан байна.145 ТЭР БУМЫГ ХЭД нугалж ашиг олоод БУЦААЖ төлдөггүй ГЭНЭЭ.Баясгалан хулгайчаас мөнгөө ХҮҮТЭЙ нь хамт АВАЯ. БАТТУЛГА ХУЛГАЙЧтай ТӨМӨР ЗАМААС хулгайлсан хэргийг сэргээе хэрэгсэхгүй болгосон авилгачдын нийтэд зарлаж хариуцлага ЯЛ асууя. Голомтонд өр зээлтэй хүмүүс төлбөрөө Хөгжлийн банканд шилжүүлье
Зочин
2022-02-18 15:49
Монголын дийлэнхи компанийн захиралууд хулгай луйвараар хөлжиж
keyboard_arrow_up