Хөгжлийн банкны ТУЗ-ынхан “БАНК ТОНОСОН ДЭЭРЭМ“ хийсэн нь ил болов Хөгжлийн банкны ТУЗ-ынхан “БАНК ТОНОСОН ДЭЭРЭМ“ хийсэн нь ил болов
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкны ТУЗ-ынхан “БАНК ТОНОСОН ДЭЭРЭМ“ хийсэн нь ил болов

2022 оны 2 сарын 22

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, үүрэг өгсөн. Тэрбээр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж чөлөөлөх, ажилдаа хариуцлагагүй хандан, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтныг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг Хөгжлийн банкны удирдлагад даалгасан юм.

Тэгвэл тус банкны ТУЗ-ийн хараат бус гишүүн, Эрсдэлийн хорооны дарга асан Ү.Амарбат өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

Тэрбээр "Хэлтэй амтай бүхэн энэ банкны тухай ярьж, шүүмжилсээр өнөөдрийг хүрэв. Харин манай ТУЗ л нэг л ажин түжин, амар жимэр. Зэрэгцэн ажилласан хүмүүсээ муулах нь муухай ч үнэндээ энэ чанаргүй зээлд улсаараа санаа зовж байхад тоох ч үгүй байсан хүмүүс нь манай ТУЗ болов. Арга буюу цахим хаягаараа бичиж эхэлсэн маань тэр. Би нэг зээлүүддээ анхаарах санаачилга гаргаад ТҮР ХОРОО байгуулах юм болоход түр хороогоор яаахын л гэнэ, зээлийг хэн буруу олгосныг шалгадаг ТУЗ ямар шүүх юмуу л гэнэ. Бүүр есөн бусын юм үзэж нэг цахим хурал дээр тэсвэр алдаад цамнаж өгч байж нэг юм хороо байгуулах шийдвэр гараад шийдвэр нь ч албажиж амжаагүй байсаар өчигдрийг хүрэв.

Ганцаардах мэдрэмжийн дунд өнгөрөөсөн өдрүүд юмуу даа. Товчхондоо би 66 зээлийн бүх материалыг бараг 100 гаруй цаг сонсож уншиж судалсан. Тэгээд энгийн дүгнэлтэд хүрсэн. Энэ бол зүгээр нэг хулгай, эсвэл ашиг сонирхлын зөрчил биш БАНК ТОНОСОН ДЭЭРЭМ байсан. Нээрээ л тонуулчдад буу хэрэг болсонгүй түүний оронд дотор нь ажилладаг өөрийнх нь тавиулууд хэрэг болов. Тонуулчдад баг хэрэг байсангүй, харин өмнөөс нь дүрд тоглох тоглоомын хуурамч компаниуд, гоё нэртэй төслүүд байв.

Ерөнхий сайд өчигдөр ТУЗ-ийн есөн гишүүнийг чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ нь ч зөв байсан. Би нэг ч зээлийн шийдвэрт оролцоогүй, эс үйлдэхүй гаргаж ТУЗ дээр ажил удаагаагүй ч гэсэн багаараа хүлээж байгаа хариуцлагад гонгинох юм байхгүй. Гэхдээ би бас зогсохгүй. Одоо ахиад хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах зарлал гарна. Би урьдын адил материалаа бүрдүүлээд өгнө. Сонгон шалгаруулалтад оролцож, дахиад шинэ ТУЗ-д ажиллах хүсэлтээ гаргана.

1.8 их наяд төгрөгийг өрөө авна. Оны эцсээр шинэ жилийн үгтэй хамт өрөө төлүүлсэн баяраа хийнэ гэж битүүхэн өөртөө амлана. Намайг Монгол Ардын намаас ийшээ явсан гэж их хэлдэг. Нам нь хараат байлгана гэж боддог. Харин байдал дээрээ яг эсрэгээгээ байсан. Бүрэн хараат бус ажиллаж сүүлийн хугацаанд эх сурвалжийн мэдээллүүдээр хангаж ажилласан. Цаашдаа ч тэгнэ. Хулгай дуусаагүй юм чинь лайв маань ч дуусахгүй. Өрөө авч чадаагүй юм чинь өр нэхэх ажил маань ч дуусахгүй. Эцэст нь хэлэхэд өрөө төлөхгүй байгаа нөхдүүд л айх ёстой, эмээх ёстой, шаналах ёстой. Тэднээс авлагатай бид биш" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
634723
3 эможи

Иргэн
2022-02-23 05:39
Тухайн үедээ асуудлаа гаргаж байхгүй яасан бэ, урамшуулал авч л байсан шүү дээ, одоо ингах муухай...
Иргэн
2022-02-22 15:16
УИХ - ыг авилгатай тэмцэх газар шалгах шаардлагатай. Эх үүсвэр нь энэ байгууллагаас эхэлж , хөгжлийг нь дэмжсэн бамбай байсан байна.
Mongol
2022-02-22 12:00
Бодвол ажилсан хугацаандаа цалингаа аваа байлгүйдээ. Тийм их шударга байсан бол тухайн үед ил тодоор бичиж, олон нийтэд ил гарган тэмцэх нь яасан юм бэ. Өнгөрсөн хойн нь ниргэв гэгчээр яасан муухай биеэ хоохоолж байнаа. Нэг ч зээлийн шийдвэрт оролцоогүй гэнэ үү ???!!!!!!!!! Ичиг ичиг
keyboard_arrow_up