Хөгжлийн банкны асуудал олны анхааралд орсноос хойш 21 аж ахуйн нэгж 48.9 тэрбум төгрөгийн төлөлт хийжээ Хөгжлийн банкны асуудал олны анхааралд орсноос хойш 21 аж ахуйн нэгж 48.9 тэрбум төгрөгийн төлөлт хийжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн банкны асуудал олны анхааралд орсноос хойш 21 аж ахуйн нэгж 48.9 тэрбум төгрөгийн төлөлт хийжээ

2022 оны 2 сарын 23

Arslan.mn

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх мэдээллийг УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Ажлын хэсэг байгуулагдаад найм хонолоо. Тус банктай холбоотой 800 хуудас материалтай уншиж танилцлаа. Хөгжлийн банкны Эрсдэлийн санд 585 орчим тэрбум төгрөг байсныг Монголбанк 1.3 их наяд төгрөг болгох зөвлөмж өгч, нэмэгдүүлсэн. Тус банк 2012-2021 оны хооронд нийт 74 төсөлд зээл олгосноос 21 нь зориулалтын бусаар зээлийн хөрөнгөө зарцуулжээ.

Нийт зээлийн багцын     

  • 687 тэрбум чанаргүй
  • 500 орчим тэрбум төгрөг анхаарал хандуулах. Үүнд 5 зээл бий. "Эрдэнэс Монгол", Эрчим хүчний яамны зээлүүд багтана. 
  • 131 тэрбум төгрөгийн зээл хэвийн байна.

Зээлийг зориулалтаар нь авч үзвэл

  • 48 хувь нь боловсруулах үйлдвэрт,
  • 25 хувь нь барилгын салбарт,
  • 12 хувь нь уул уурхайн салбарт бусад нь цахилгаан тээвэр, агуулах, санхүү болон даатгалын үйлчилгээнд хамаарч байна. 

797.8 тэрбум төгрөгийн зээл нэг жил хүртэлх хугацаа хэтрэлттэй байна. 1-2 жилийн хугацаа хэтэрсэн 462 тэрбум төгрөг, 2-3 жилийн хугацаа хэтэрсэн 482 тэрбум төгрөг, 3 жилээс дээш хугацаа хэтэрсэн 1.1 их наяд төгрөгийн зээл байна. Хэвийн зээлтэй  20 аж ахуйн нэгж байгаа. 

Анхаарал хандуулах таван зээл байна. Үүнд, Эрчим хүчний яам, Ган-Хүдэр, Монгол Эм Импекс зэрэг компанийн анхаарал хандуулах зээл бий.  

Өнөөдрийн байдлаар 21 аж ахуйн нэгж 48.9 тэрбум төгрөгийн төлөлт хийгээд байна. " гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634761
0 эможи

RUH
2022-02-24 23:24
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Дэвашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүй маш их баяртай байлаа. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.
keyboard_arrow_up