Капитал банкны 86 үл хөдлөх хөрөнгийг өрөнд суутгасан ч 49 тэрбум төгрөгийн авлага үлдэж байна Капитал банкны 86 үл хөдлөх хөрөнгийг өрөнд суутгасан ч 49 тэрбум төгрөгийн авлага үлдэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Капитал банкны 86 үл хөдлөх хөрөнгийг өрөнд суутгасан ч 49 тэрбум төгрөгийн авлага үлдэж байна

2022 оны 2 сарын 24

Arslan.mn

Засгийн газрын  хуралдаанд татан буугдсан Капитал банканд байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлын явц байдлыг танилцуулсан.

Улмаар банкны эрх хүлээн авагчийн хөрөнгийг шилжүүлж авах, дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг холбогдох санд төвлөрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон.

Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг Капитал банканд байршиж байсан бөгөөд үүнээс 7.7 тэрбум төгрөг Нийгмийн даатгалын санд шилжиж орж ирсэн. Мөн өнгөрсөн хугацаанд  22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг Нийгмийн даатгалын санд шилжүүлж авсан бөгөөд 74 тэрбум төгрөгийн авлага үлдээд байсан.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж “Капитал Банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Нийгмийн даатгалын сангийн  нэхэмжилсэн өр төлбөрт эд хөрөнгө суутган авах тухай асуудал хэлэлцлээ. Хурлаар өр төлбөрт тооцож авах боломжтой хөрөнгийг танилцуулж тэдгээрээс нийт 25 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 86 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт суутгаж авахыг зөвшөөрч баталлаа.

Ингэснээр Нийгмийн даатгалын санд Капитал банкны эрх хүлээн авагчаас авах 49 тэрбум төгрөгийн авлага үлдэж байна.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634805
0 эможи

keyboard_arrow_up