Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

100 тэрбумийг байршуулжээ

2014 оны 7 сарын 29

Ээлжит "Бүтээн байгуулалтын цаг"-аар Хөдөлмөрийн яамны харъяа жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас мэдээлэл өглөө. 

Экспортыг дэмжиж, импортыг орлох 888 төслөөс хоёр тэрбум төгрөгөөс бага санхүүжилт хүссэн төслүүдийн санхүүжилтийг Хөдөлмөрийн яамны харъяа ЖДҮХС-гаар дамжуулан олгохоор Засгийн газар энэ оны зургадугаар сарын гурваны өдөр шийдвэрлэсэн. Энэ зориулалтаар тус санд эхний ээлжинд 100 тэрбум төгрөг байршуулаад байгаа юм. 

Зээл олголтын хөнгөвчилсөн дээрх шийдвэрийн дагуу одоогийн байдлаар 37 аж ахуйн нэгжид 19,5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоход бэлэн болсныг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал Б.Баттүвшин танилцууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6397
0 эможи
keyboard_arrow_up