Нүүрсний нууц гэрээнүүд долларын “суваг“-ийг хаасан уу?! Нүүрсний нууц гэрээнүүд долларын “суваг“-ийг хаасан уу?!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Нүүрсний нууц гэрээнүүд долларын “суваг“-ийг хаасан уу?!

2022 оны 10 сарын 05

Arslan.mn

Монголбанк өчигдөр ам.долларын ханшийг 3352.42 төгрөг хэмээн зарлав. Харин "гадуур" 3500 дөхлөө. Ам.долларын ханш түүхэндээ ийм өндөрт гарч байгаагүй юм. Дээрээс нь ховорджээ. Банкууд нэг хүнд өдөрт 1.0 сая төгрөгтэй тэнцэх ам.доллар худалдаалж байна. Тэр нь ч олдоц муутай болж буй аж. Өөрөөр хэлбэл, бүх хэрэглээгээ импортоор болгодог Монгол Улсын хувьд энэ нь маш өндөр эрсдэлийг үүсгэлээ. Эдийн засагчид ч "...Он гараад баларна" гэж ярьж байна. Тэгэх нь жирийн иргэдэд ч ойлгомжтой болсон. Хамгийн гол нь Монголбанк ч эрсдэлийг хүлээн зөвшөөрч эхэллээ.

Тухайлбал, Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир "...Хэрэв инфляц өндөр хэвээр удаан үргэлжилбэл бодит орлогууд тэр хэмжээгээр идэгдэж, худалдан авах чадвар буурч зах зээлийн идэвхжил ч унана. Түүнчлэн валютын ханш ч хурдан сулраад байвал импортын орц илүү үнэтэй болоод, бүтээн байгуулалтын зардлууд анх төлөвлөснөөс давж, хөрөнгө оруулалтууд царцах, хойшилно гэсэн үг юм. Аль аль нь эдийн засгийн өсөлтөд сөрөг, бодлогын сонголт биш юм. Иймд нэн тэргүүнд инфляц, валютын ханшийн асуудлаа шийдэхэд төсвийн, мөнгөний, санхүүгийн бодлогоо чиглүүлээд, асуудлаа шийдье. Нүүрсний орлого нэмэгдээд, хөрөнгө оруулалтууд сайжирч, нөхцөл байдал зөөлөрвөл бодлогын хүүг буцаад бууруулах бололцоо бий. Хэзээ вэ гэдэг нь өнөөдөр дэлхий нийтийн тодорхой бус байдлаас шалтгаална. Нэн тэргүүнд энэ зорилтыг тавья, үүний тулд шаардлагатай бодлогын арга хэмжээ авъя гэсэн үг юм" гэв.

Үүнтэй зэрэгцээд удахгүй УИХ-аар Монголбанкны удирдлагуудыг солих асуудал яригдаж мэдэхээр болжээ. Эх сурвалжуудын мэдээллээр "...Б.Лхагвасүрэнгийн оронд дэд ерөнхийлөгч Г.Энхтайваныг томилно" гэж байна. Г.Энхтайван нь УИХ-ын даргыг Гадаад харилцааны сайд байхад гүйцэтгэх туслахаар нь ажиллаж байжээ. Гэхдээ энэ залуу Монголбанкны ерөнхийлөгч болоход мэргэжил нь тохирохгүй юм байна. Дашрамд хэлэхэд, дарга явахаар орлогчийг оронд нь томилдог явдлыг зогсоох хэрэгтэй юм. Дарга нь муу ажиллаад хөөгдөж байгаа бол орлогчийг нь ч бас явуулдаг байх ёстой. "...Төгрөгийг тогтвортой байлгаж чадаагүй" гээд Б.Лхагвасүрэнг огцруулахаар бол Г.Дөлгөөн, Г.Энхтайван нарын дэд ерөнхийлөгч нарыг хамтад нь явуулбал зохино.

Гэхдээ ам.долларын ханш "ниссэн"-ий буруу нь Монголбанкнаас болоогүй бололтой. Эрх баригчид ам.доллар яагаад орж ирэхгүй байгаагийн учрыг олох гэж нэлээд ажиллажээ. Тэгж тэгж "...Ам.доллар ховордож, ханш өссөн нь нүүрсний экспорттой холбоотой байна" гэсэн дүгнэлт дээр буусан бололтой. Тодруулбал, манайхан Тавантолгойн нүүрсийг худалдах гэрээг бөөн бөөнөөр нь хийчихжээ. Тэгээд мөнгийг нь урьдчилаад авчихсан байна. Урагш нь ачиж буй нүүрсийг 100 хувь гэж үзвэл  дөнгөж гурван хувьд нь л мөнгө ирж байгаа аж. Үлдсэн 97 хувийн мөнгийг өмнө нь авчихжээ.

Тиймээс ам.долларын ханш тэнгэрт хадчихаад байгаа аж. Тэгэхээр эрх баригчид нүүрсний гэрээнүүдийг ил тод болгож, экспорт дээрээ менежмент хийх шаардлагатай болж байна. Ингэж ч ажиллаад эхэлжээ. Засгийн газраас ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар ахалж буй бөгөөд тэд Тавантолгойн нүүрсний гэрээнүүдийг шалгаж эхэлсэн байна. Ер нь бол "...Тавантолгойн нүүрсний гэрээнүүд нууц, тендер, худалдан авалт нь ил тод бус" гэсэн шүүмжлэл их яригддаг. Тэгэхээр тун удахгүй нүүрсний гэрээ дагасан томоохон луйврын хэрэг ил болж магадгүй юм.

 

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
641070
1 эможи

zochin
2022-10-05 09:33
Ter umnu avsan 97% yund zartsuulav haachiv gedeg deer anhaaral handuulj ajillaasai bilee.
Зочин
2022-10-05 09:31
Монголын нүүрс хилээр хоосон машин нэрээр гараад хилийн цаана гарсан хойноо нэр бүхий улс төрчидөөр ахлуулсан нүүрсний хулгайчдын гадаад дансанд орж улмаар усан хөлөг онгоц казиногийн орлого болдог болоод удаж байгаа гэдэг нь үнэний ортой байх.
keyboard_arrow_up