ТӨСӨВ 2023: Цахилгаан, дулаан үйлдвэрлэсэн ААН-ийн татварыг шинэ төсөлд орлого олж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд 90% хөнгөлнө ТӨСӨВ 2023: Цахилгаан, дулаан үйлдвэрлэсэн ААН-ийн татварыг шинэ төсөлд орлого олж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд 90% хөнгөлнө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ТӨСӨВ 2023: Цахилгаан, дулаан үйлдвэрлэсэн ААН-ийн татварыг шинэ төсөлд орлого олж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд 90% хөнгөлнө

2022 оны 10 сарын 07

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан цахилгаан үйлдвэрлэж, шинэ төслийн орлого олж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд 90 хувь, дараагийн гурван жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан байна.

Мөн нийслэлээс орон нутагт үйлдвэрлэл, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон ажлын байр нэмэгдүүлсэн ААН-д мөн татварын дэмжлэг үзүүлэх юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймгаас Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлж, бусад нь улсын төсвөөс татаас авч байна.

Цаашид аймаг бүр төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжих болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641167
0 эможи

keyboard_arrow_up