Монгол Улсын валютын нөөц $3.4 тэрбум доллар болж, дефолт зарлах эрсдэлээс зайлсхийж чадлаа Монгол Улсын валютын нөөц $3.4 тэрбум доллар болж, дефолт зарлах эрсдэлээс зайлсхийж чадлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсын валютын нөөц $3.4 тэрбум доллар болж, дефолт зарлах эрсдэлээс зайлсхийж чадлаа

2023 оны 1 сарын 04

Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн хуралдаанд мэдээлэл сонсчээ. 2022 оны есдүгээр сарын дундуур валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар болж бууран оны төгсгөлд 2 тэрбумаас доош орох эрсдэлтэй байсан. Улмаар ОУВС-ийн хөтөлбөрт орохгүй бол байдал хүндэрч болзошгүй байсан юм. Тэгвэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын валютын нөөц гурван тэрбум 400 сая ам.доллар болж, дефолт зарлах эрсдэлээс зайлсхийж чаджээ.  

Цаашид Засгийн газар нүүрсийг ам үнээр биш, хил үнээр зарах тогтоол гарсан. Үүнд хоёр дахин үнийн зөрөө бий. Нэг тонн нүүрсийг ам үнээр зарахад 109 ам.доллар, хил үнээр бол 200 ам.доллароор зарж байгаа аж.

Мөн бүх нүүрсээ биржээр зарах шийдвэр гаргаж, бэлтгэл ажлаа базааж буй. Энэ нь Монгол Улсын орлогыг нэмэгдүүлж, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, үнийг өсгөх зэрэг таатай боломжийг бий болгоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643913
0 эможи

keyboard_arrow_up