ХҮҮХДИЙН МӨНГӨ: Хасагдсан өрх ирэх сарын 8-наас өмнө мэдээллээ засуулах шаардлагатай ХҮҮХДИЙН МӨНГӨ: Хасагдсан өрх ирэх сарын 8-наас өмнө мэдээллээ засуулах шаардлагатай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХҮҮХДИЙН МӨНГӨ: Хасагдсан өрх ирэх сарын 8-наас өмнө мэдээллээ засуулах шаардлагатай

2023 оны 1 сарын 31

Arslan.mn

Энэ оноос эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд өөрчлөлт оруулж, өрхийн орлогоос хамаарч нийт хүүхдүүдийн 91 хувьд нь олгож, 9 хувийг нь хассан билээ.

Хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ehalamj систем рүү нэвтрэхэд иргэдийн мэдээлэл зөрүүтэй, давхардал үүссэний улмаас зарим өрх хүүхдийн мөнгөнөөс хасагдаад байна.

Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цагаас өмнө өрхийн зөрүүтэй мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагуудын анхан шатны нэгжид хандаж залруулахыг анхааруулжээ.

Өөрөөр хэлбэл, Өрхийн мэдээлэл нь алдаатай байгаа иргэд ирэх долоо хоногийн лхагва гараг буюу хоёрдугаар сарын 08-ны 17:00 цагаас өмнө хорооныхоо нийгмийн ажилтанд хандаж, мэдээллээ шинэчлүүлэх шаардлагатай гэсэн үг юм. 

Улмаар шинэчилсэн мэдээлэлд үндэслэн хоёрдугаар сарын 16-ны дотор өрхийн амьжиргааны түвшинг дахин үнэлж, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах эсэхийг шийдвэрлэх аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644361
0 эможи

ХҮҮХДИЙН МӨНГӨ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up