ХӨГЖЛИЙН БАНК: Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна ХӨГЖЛИЙН БАНК: Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ХӨГЖЛИЙН БАНК: Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

2023 оны 4 сарын 18

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа “Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр /2023.04.17/  "Улаанбаатар" чуулгын байранд болж, шүүх бүрэлдэхүүн хурлыг өнөөдөр үргэлжлүүлэхээр завсарлуулсан.

Тэгвэл тус шүүх хуралдаан өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өчигдрийн хуралдаанд  прокурор 6, шүүгдэгч 79, иргэний хариуцагч 6, шүүгдэгчийн өмгөөлөгч 72, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 1, хохирогч 8, гэрч 18, шинжээч 2 нийт 192 оролцогч ирсэн.

Хуралдааны үеэр шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах, зарим хэргийг тусгаарлах, гэрчүүдийг байлгах зэрэг санал гаргаж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646215
0 эможи

keyboard_arrow_up