ШҮҮХ ХУРАЛ: “Монгол эм импекс концерн“ давуу байдал эдэлснээр Хөгжлийн банканд 39 тэрбумын хохирол учруулжээ ШҮҮХ ХУРАЛ: “Монгол эм импекс концерн“ давуу байдал эдэлснээр Хөгжлийн банканд 39 тэрбумын хохирол учруулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ШҮҮХ ХУРАЛ: “Монгол эм импекс концерн“ давуу байдал эдэлснээр Хөгжлийн банканд 39 тэрбумын хохирол учруулжээ

2023 оны 4 сарын 19

Arslan.mn

80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн Банкны хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн шүүх хуралдаанаар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдсон яллагдагчдын хэргийн материалыг уншиж, танилцуулж байна.

"Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан Батлутын Будхүү: 

  • "Б.Будхүү нь Хөгжлийн Банкны хууль зүйн хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа "Монгол эм импекс концерн" компанид эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Хөгжлийн Банканд нийт 39,108,923,825 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон.
  • "Ганхүдэр орд" компанид санхүүжилт олгох нөхцөлийг бүрдүүлж, 3.5 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт тус тус олгож, тус компанид давуу байдал бий болгосон. Хөгжлийн Банканд 5,043,431,600 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон.

Эргэн сануулахад, “Монгол эм импекс концерн” ХХК 7,2 тэрбум төгрөгийн, 5 жилийн хугацаатай, 12,44 хувийн хүүтэй зээлийг Хөгжлийн банкнаас авсан бөгөөд тус төсөл хэрэгжээгүй болохыг шалган тогтоосон байдаг. Хөгжлийн банкнаас авсан 7,2 тэрбумын зарцуулалтыг шалгахад 6,3 тэрбум төгрөг нь зориулалтын бусаар зарцуулагдсан байсан. Үүний 4 тэрбумыг барилгын ажилд зарцуулсан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646285
0 эможи

Монгол эм импекс концерн
ХӨГЖЛИЙН БАНК

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up