ХӨГЖЛИЙН БАНК: Монголчууд яагаад нэгнээ дэмждэггүй юм бэ. Та нар миний оронд ажиллаад үз дээ ХӨГЖЛИЙН БАНК: Монголчууд яагаад нэгнээ дэмждэггүй юм бэ. Та нар миний оронд ажиллаад үз дээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХӨГЖЛИЙН БАНК: Монголчууд яагаад нэгнээ дэмждэггүй юм бэ. Та нар миний оронд ажиллаад үз дээ

2023 оны 4 сарын 25

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой нэр бүхий 80 шүүгдэгч, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн.

Тус шүүх хурал өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Энэ үеэр шүүгдэгч Л.Ням-Очир "Монголчууд яагаад нэгнээ дэмждэггүй юм бэ. Би өнөөдөр гурван жил өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, үхэн хатан төслийн төлөө ажилласан. Хамгийн гол нь энэ төсөл хэрэгжиж байж улс оронд хувь нэмрээ оруулна. Төсөл хэрэгжихдээ 5 тэрбум төгрөгөөр Хөгжлийн банкийг хохироосон гэж байна. Би энэ үйлдвэрийг барьсан юм чинь 10, 20-хон минут сонсч чадахгүй. Монголчууд сайн явж байгаа нэгнээ доош хийж, төрөөс дэмжиж ойлгодоггүй. Харамсалтай юм. Та нар миний оронд ажиллаад үз дээ. Би хийсэн бүтээснээ танилцуулахын хооронд "Энэ ямар хамаатай юм бэ" гэж хэлж байна. Өмнөд Солонгос улсад нэгнээ дэмжиж яаж хөгжиж байна вэ. Би бухимдахаа больё" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646448
1 эможи

keyboard_arrow_up