СТАТИСТИК: Дундаж цалин 1.3 сая төгрөг байна
2023 оны 6 сарын 16
Үндэсний статистикийн хорооноос 2023 оны нэгдүгээр улирлын статистик мэдээлүүдийг танилцууллаа.
Үүгээр нийт ААНБ-ын ажиллагчдын сарын голч цалин 1352.9 мянган төгрөг байна гэжээ.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.4 (5.1%) мянгаар, өмнөх улирлаас 307 (0.6%)-оор өссөн бол ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 19.1 (2.7%) мянгаар өсөж, харин өмнөх улирлаас 19.2 (2.5%) мянгаар буурчээ.
Харин ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2015 оноос 2.3 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 38.4 хувиар нэмэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
648200
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: