СТАТИСТИК:  Дундаж цалин 1.8 сая төгрөг болж, өмнөх оныхоос 380 мянган төгрөгөөр нэмэгджээ СТАТИСТИК: Дундаж цалин 1.8 сая төгрөг болж, өмнөх оныхоос 380 мянган төгрөгөөр нэмэгджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

СТАТИСТИК: Дундаж цалин 1.8 сая төгрөг болж, өмнөх оныхоос 380 мянган төгрөгөөр нэмэгджээ

2023 оны 6 сарын 19

Arslan.mn

Нийгмийн  даатгалын  ерөнхий  газрын  нийгмийн  даатгалын  шимтгэл төлөлтийн тайланд энэ оны  дүгээр улиралд 49.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 736.8 мянган ажиллагч хамрагджээ.

Тэдний сарын медиан буюу голч цалин 1.3 сая төгрөг байна. Медиан цалин өмнөх улирлаас 67 (5.3%)  мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Медиан цалин: Ажиллагчдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалин юм.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 380 (26.3%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 80(4.6 %) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Дундаж цалинг хүйсээр авч үзвэл

  • Эрэгтэйчүүдийнх 2.0 сая,
  • Эмэгтэйчүүдийнх 1.6 сая төгрөг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648272
0 эможи

Зочин
2023-06-19 15:59
Энэ статистик яаж гаргаад байгааг ер ойлгохгүй юм цалин нэмэгдээгүй байхад дундаж цалин яаж сая найман зуун мянга болоод бна
keyboard_arrow_up