Монгол Улс өрсөлдөх чадвараараа 64 орноос 62-т орж, 1 байр УХАРЛАА
2023 оны 6 сарын 20
Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан 2023”-г танилцуулж байна.
Хамгийн их өрсөлдөх чадвартай улсуудаар Дани, Ирланд, Швейцар, Сингапур, Нидерланд улсууд эрэмбэлэгдэв. Өрсөлдөх чадвар хамгийн сул улсууд нь өмнөх жилийн адил Бразил, Өмнөд Африк, Монгол, Аргентин, Венесуэл байна.
Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тайланд хамрагдсан 64 улсаас 62-т эрэмбэлэгджээ. Нийт 100 оноо авахаас 35.56 оноотой байна. Энэ нь өмнөх оноос 0.64 оноогоор буурч 1 эрэмбэ ухарсан үзүүлэлт юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
648317
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: