Хөгжлийн Банканд долдугаар сард нийт 83 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ Хөгжлийн Банканд долдугаар сард нийт 83 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 21, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хөгжлийн Банканд долдугаар сард нийт 83 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ

2023 оны 8 сарын 03

Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлт энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар 335,6 тэрбум төгрөгт хүрчээ.

Үүнээс 1,4 тэрбумыг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үлдсэн 334,2 тэрбумыг бэлэн мөнгөөр төлсөн байна. Мөн өнгөрсөн долдугаар сард ААН-үүд нийт 83.1 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг Хөгжлийн Банканд хийжээ. 

Тодруулбал “Мон Лаа” ХХК 7,57 тэрбум төгрөг, “Монполимет” ХХК 13,5 тэрбум төгрөг, “Ачлал трейд” ХХК 26 тэрбум төгрөг, “Говь” ХК 27,27 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн байна. Тус компаниудын ямар төсөл хэдэн төгрөгийн зээл төлсөн мэдээллийг хүргэе.

  • “Монполимет” ХХК-ийн охин компани болох “Монцемент билдинг материалс” ХХК-ийн хэрэгжүүлсэн “Монцемент” төсөлд 2014, 2015 онд нийт 65 сая ам.долларын зээлийг Хөгжлийн банкнаас олгосон юм. Тус компани өнгөрсөн сард 13 тэрбум төгрөг төлсөн бөгөөд 2022 онд 55 тэрбум төгрөг, 2023 онд нийт 43 тэрбум төгрөгийг зээл болон зээлийн хүүнд төлөв.
  • “Ачлал трейд” ХХК нь хавдрын эмчилгээ оношилгооны “300 ортой эмнэлгийн цогцолбор” байгуулах төслийн санхүүжилтэд 15 сая ам.долларын зээлийг 2017-2019 онд Хөгжлийн банкнаас авсан. Тус зээлдэгч өнгөрсөн сард зээлийн эргэн төлөлтөд 26,01 тэрбум төгрөг төлж барагдуулсан.
  • “Мон-Лаа” ХХК нь "Элстэйн” ордын төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2014 онд санхүүжилт авсан. Харин зээлийн үлдэгдэл 7,57 тэрбум төгрөгийг төлж, зээлээ хаажээ. 
  • “Говь” ХХК нь Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон борлуулалтыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2019 онд 82,9 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Тэгвэл өнгөрсөн сард 27,27 тэрбум төгрөг төлж, 2023 оны долоодугаар сарын байдлаар 32,45 тэрбум төгрөгийг зээл, хүүнээсээ эргэн төлсөн талаар Хөгжлийн Банкнаас мэдээлэв. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649427
0 эможи

Зочин
2023-08-04 02:15
Full easy and very simple online money earning job to makes dollars online.from this job i have made $64296 in just 4 months. i just gave this Jobs myspare time after my whole busy day because i am a student and this job changesmy life completely. so simple Jobs no special skills required for this job. getthis by follow instructions on this page COPY HERE ——————->> https://Www.FB.DailyPay7.Com
keyboard_arrow_up