Д.Анар: Нийгмийн даатгалын шимтгэл бол Монголын хамгийн том ЛУЙВАР
Эдийн засагч Д.Ангар өөрийн цахим хуудаснаа "НДШ бол Монголын хамгийн том луйвар" гэжээ.
Тэрбээр "10 хүн байжээ гэж бодъё. Нэг хүнээ дундаасаа сонгож менежер болгоод тэр нь үлдсэн 9 хүнийхээ бизнесийн орлогоос сар бүр шимтгэл авч сан үүсгэж хуримтлуулахаар тохирчээ. Тэр хуримтлалаа өсгөж үржүүлээд нөгөө 9 хүнээ тэтгэвэрт гарахаар нь буцаан олгож бхаар бүгд санал нэгтэй дэмжиж. Тэгэхээр энэ санд хуримтлагдсан мөнгө бол дээрх 9 хүний л мөнгө. Менежментийн зардлыг нь өгөөд нэг хүнээрээ өөрсдийн мөнгөө удирдуулж бга.
Гэтэл юу болов? Нөгөө менежер жинхэнэ самрав. Хуримтлагдсан мөнгөний талыг нь нэг найзынхаа банкинд байршуулаад алдчихав /гол нь санаатайгаар/ Ингээд дээрх 9 хүний мөнгөний тал нь алга болов. За яахав ядаж хуримтлуулсан мөнгөнийхөө 50%-г ашиглая гээд бодож байтал хуримтлалын данс нь улайсан байв. Яав ийв гэтэл нөгөө менежер маань 9 биш бүр 30 хүнд нөгөө хуримтлалын сангаас мөнгө тараагаад байж. Хуримтлалын санд 1 ч төгрөг төлөөгүй байж төлсөн 9 хүний мөнгийг хувааж иддэг 21 шинэ хүн гараад ирж. Нөгөө 21 хүн нь менежерийг бурхан лугаа шүтнэ. Нөгөөх нь би та нарын төлөө чөмгөө дундартал зүтгэсэн шүү гээд онгирно.
Яг л ийм юм болсон юм даа. Монголын төр таны төлсөн НДШ-г ингэж л нохойн баасны замаар оруулдаг. Халамжийн хэрэгсэл болгосон. Тэгээд их цэцэрхэнэ. НДШ бол татвар биш, дарамт биш. Энэ бол та нар өөрийнхөө төлөө л төлж байгаа мөнгө шүү гэж загнана." гэв.