Өрхийн сарын дундаж орлого ₮1.7 сая болж, өмнөх оны мөн үеэс ₮158 мянгаар нэмэгджээ
2024 оны 11 сарын 18
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2024 оны эхний 10 сарын дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 158.4 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 49.9 (10%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
2024 оны 3-р улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс өрхийн хөдөө аж ахуйн бодит орлого буурч, цалин хөлсний бодит орлого нэмэгджээ.
Харин өрхийн сарын дундаж бодит зарлага 2024 оны 3-р улиралд 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10 хувиар өссөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660188
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: