ҮСХ: Дундаж цалин 2.5 сая төгрөг болж, өмнөх оныхоос ₮470 мянгаар нэмэгдлээ
2024 оны 12 сарын 17
Үндэсний статистикийн хорооноос 2024 оны 3-р улирлын нийгэм эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.
Тус хорооны мэдээлснээр өнгөрсөн оны гурадугаар улирлын байдлаар ажилчдын сарын дундаж цалин 2.5 сая төгрөг болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувь буюу 470 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Статистик мэдээллээр уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.2 сая төгрөг бол байр сууц, нийтийн үйлчилгээний салбарт ажиллагсдын цалин хамгийн бага буюу 1.6 сая төгрөг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660712
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: