Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хөрөнгийн бирж эзэнгүй байна

2014 оны 3 сарын 13

Монголын хөрөнгийн биржийн шинэ гүйцэтгэх захиралд өрсөлдөх нэр дэвшигчдийн материалыг Төрийн өмчийн хороонд авч дууссан байна. Харин сонгон шалгаруулалт хэзээ дуусч, шийдвэр гарах нь тодорхойгүй байгаа талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

 

Монголын хөрөнгийн бирж сүүлийн үед удирдлагын төвшинд нэлээд хөдөлгөөнд орсон бөгөөд гүйцэтгэх захирал, дэд захирал хоёул ажлаа өгсөн. Одоогоор гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Төрийн өмчийн хорооны Төрийн удирдлагын газрын дарга Д.Болормаа ажиллаж байгаа. Ийнхүү дараагийн шинэ удирдлагыг сонгохоор нэр дэвшигчдийн материалыг авсан ч шийдвэр хэзээ гарах нь тодорхойгүй байна.
Арилжааны хувьд энэ оны эхний хоёрдугаар сарын байдлаар 8,4 орчим тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 2.6 сая ширхэг үнэт цаас арилжсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад үнэт цаасны гүйлгээ өссөн боловч арилжсан тоо, ширхэг буурсан үзүүлэлт юм байна. Тодруулбал, 2014 оны хоёрдугаар сарыг 2013 оныхтой харьцуулахад үнэт цаасны гүйлгээ 4.5 тэрбум төгрөг буюу 2.5 дахин өсч, арилжсан үнэт цаасны тоо 1.8 сая ширхэг буюу 65.5 хувиар буурчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
720
0 эможи
keyboard_arrow_up