Нэг сая хүрэхтэй үгүйтэй орлоготой байхад өрнөөс өрийн хооронд амьдрах нь арга ч үгүй биз ..
Барьж дийлэхгүй байгаа барааны үнэ ханш өдөр ирэх тусам нэмэгдсээр хяналтнаас гарсаар байгаа нь улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Өнөөдөр цалингаас цалингийн хооронд амьдарч буй Монголын ард түмэн энэхүү үнийн өсөлтөд чирэгдэж байгаа нь илт.
Эдийн засаг хямрах нь, элгээрээ мөлхөх нь гэх боловч бодит байдал дээр аль хэдийн уналтад ороод эхэлчихсэн байгаа юм. Манай улсын наймаачид тэмдэглэлт өдөр баяр ёслолын үеэр барааныхаа үнийг улам нэмдэг нь уламжлал болоод буй. Тэгвэл удахгүй болох хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэхэд гайхах хэрэггүй бололтой. Энэ нь наймаачдын хийж буй уламжлалт хууль бус шуналт үйлдэл юм. Наад захын үзэг харандааны үнэ ханш 100 төгрөгөөс дээш нэмэгдсэн байх жишээний.
Түүнчлэн хүнсний гол нэрийн барааны үнэ ханш буураад байна гэх боловч эсрэгээрээ өссөөр байгаа билээ. Өмнө нь 10000 төгрөгт нэг өдрийн хоол хүнсээ хангалттай бэлтгэж хүрэлцдэг байсан бол өнөөдөр 10000 төгрөгт 1кг мах л авах болжээ.
Малын тоо өсч байгаа хэдий ч махны үнэ нэмэгдсээр байгаа нь өнөөх л шуналт наймаачдын хийж буй үнийн хөөрөгдөл. Энэхүү дур мэдэн үнэ ханш нэмж хөөрөгдөл бий болгоод буй явдал хяналтнаас гарч хэн дуртай нь үнийг өөрчилж ганцхан шөнийн дотор лангуун дээрх бараа 100 төгрөгөөс дээш үнээр нэмэгдэх болсон. Энэ мэтчилэн үнийн асуудал хяналтнаас гараад байгаа нь эдийн засагт тийм ч таатай байдлыг үүсгэхгүй байгаа юм.
Цалингаас цалингийн хооронд амьдарч буй иргэдэд энэхүү үнийн өсөлт хүндээр нөлөөлж байна. Сарын цалингаа амьдралдаа хүргэх гэж зүдэрч байгаа. Цалин хөлсийг нэмэхгүй атал барааныхаа үнийг нэмж байгаа явдал иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа билээ. Өнөөдөр нийгэм ядуу байна. Цалин хөлс хаанаа ч хүрэхгүй байгаа нь ийн ядуурлын тоог нэмэгдүүлж буй хэрэг. Нэг сая хүрэхтэй үгүйтэй орлоготой, өрнөөс өрний хооронд амьдарч байна.
Төр засаг нь юу хийж харж байна. Үүнээс гадна үндэсний статистикийн хорооноос гаргасан цалингийн дундаж, болоод худалдааны салбарын борлуулат, үнэ ханшийн мэдээлэл хаанаас гарч ирээд байгаа тоо вэ? Хэмээх асуух иргэдийн тоо их байна. Судалгаа хийсэн үзүүлэлт иргэдийн гайхшралыг төрүүлж байгаа бөгөөд бодит байдлаас хол тасарсантоо гаргаж байна хэмээн шүүмжилж байгаа юм.
Иргэн: Энэ засаг төр гэж огт хэрэг алгаа ард түмний дунд судалгаа явуулчаад үр дүнгийн нь дандаа хуурамчаар гаргадагаа болимоор юм аа. Ёстой сардаа 924100 төгрөг авдаг цалинтай бол сайхан амьдармаар л байна. Би төрийн албанд ажилдаг миний цалин гар дээрээ 460-ыг авч байхад хийсэн судалгаа энэ тооноос зөрөөд байна.
Илүү дэлгэрэнгүйг: Zaluu.com