Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

БНХАУ-аас 162 сая ам.доллар зээлэхээр боллоо

2014 оны 8 сарын 22

БНХАУ-ын даргын айлчлалын хүрээнд манай улс 162 сая ам.долларын арилжааны зээл авахаар болжээ. Уг зээл нь өнгөрсөн тавдугаар сард Төсвийн хүрээний мэдэгдэл дотор улсын өрийн хэмжээг  70 хувьд хүргэхээр асуудал оруулж ирэх үеэр сонсогдож байсан юм.

 

Хэдийгээр үүнтэй холбоотой шүүмжлэл гарч байсан ч валютын хомсдолтой байгаа энэ үед өөр арга олдоогүй бололтой. Жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн хугацаа нь найман жил байх бөгөөд эхний жилүүдэд зээлийн хүүг хөнгөлөх асуудал яригдаж магадгүй аж. Зээлийн гэрээг айлчлалын хүрээнд хоёр улсын Хөгжлийн банк  хооронд үзэглэх юм. Хятадын хөгжлийн банк нь улсдаа хөрөнгө оруулалтын хэмжээгээр хамгийн томд тооцогддог бөгөөд, 350 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн 115 улстай хамтран ажилладаг аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7509
0 эможи
keyboard_arrow_up