Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

У.Барсболд оффшор дансаа “Эдийн засгийн өршөөл”-өөр халхлах уу

2014 оны 8 сарын 27

“Энхбаярын Барсболд” уу, Уламбаярын Барсболд уу гэдэгт эргэлзтэл экс Ерөнхийлөгчийг дагасан “үнэнч” залуусын нэг нь эдүгээ МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр зуутын дарга У.Барсболд юм. Нэгэнтээ түүнээс “Барсболд, Баасанхүү хоёрын хэн нь яг одоо Н.Энхбаярт хэрэгтэй бол” хэмээн асуухад “Энэ бол түүний сонголт” хэмээсэн. Түүний үнэн. Харин Н.Энхбаярт “чин үнэнч” хэсэг бүлэг хүмүүсийг шахан зайлуулахын тулд У.Барсболдыг МАХН-ын Гүйцэтгэх товчооноос дүрмээ зөрчин байж хөөсөн ч бас учиртай бололтой. Үүнд зөвхөн улс төрийн учир шалтгаанаас гадна нэр цэвэр хүмүүсээр намаа бүрдүүлэх эрмэлзэл бас оршсон аж. Тэгвэл У.Барсболд яагаад нэр цэвэр биш гэж?

Юуны өмнө түүнийг Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Богд уулын дархан цаазат газруудыг зарсан, Хөшөөтийн уурхайн асуудалд холбогдуулан хэвлэлээр их балбадаг нь үнэн. Харин тэрбээр  өөрөө “Би хуулийн байгууллагуудаар хангалттай шалгуулсан. Нийслэлийн прокурорын тогтоолд намайг “Хөшөөтийн уурхайтай холбоотой аливаа нэг ашиг сонирхлын зөрчил, холбоо байхгүй” гэдгийг тогтоосон. Дахин намайг Хөшөөтийн уурхай, Богд ууланд олгосон газрын асуудалтай холбож бичвэл шүүхэд хандана” хэмээн мэдэгдсэн.

Гэтэл түүнд холбогдох оффшор дансны асуудал үлдчихээд байгаа. Тэртээх 2006 оны дөрөвдүгээр сарын 28-нд Их Британийн Виржиний арлуудад “Mongolian Natural Resources Investment Group” /BVI/ компанийг бүртгүүлэн, нууц дансаа нээсэн нь илэрсэн тухай гэцгээх болсон. Харин өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр УИХ-ын гишүүн Ж.Батзандан “хэдэн үеэрээ идэх их хөрөнгө хураасан төрийн өндөр албадтай хатуухан тэмцэхээр шийдсэн” тухайгаа олон нийтэд зарласан юм. Энэ үеэс оффшор гэгч дансыг зөвхөн С.Баярцогт бус У.Барсболд ч бас бүртгэлтэй явдгийг мэдэж авцгаасан. Илүү үзэх

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7788
0 эможи
keyboard_arrow_up