Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдэд учирч буй хориг саадтай тууштай тэмцэнэ гэв

2014 оны 3 сарын 24

Монголын Эдийн засгийн чуулган Төрийн ордонд эхэллээ. Эдийн засгийн хөгжил, тулгамдсан асуудал, түүнийг шийдэх арга зам, дэлхий нийтийн хандлагын талаар ярилцдаг энэ арга хэмжээ тав жилдээ зохион байгуулагдаж байна.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монголын Эдийн засгийн чуулганыг нээхдээ “Өнгөрсөн жилийн форумаар “Монгол брэнд” сэдвийн хүрээнд ярилцаж, монгол брэнд гэж чухам юу болох талаар голчлон ярьж байсан бол өнөөдөр бид юуг бүтээх вэ гэдэгт төвлөрч хэлэлцэнэ” гэлээ.
Бид өөрсдөө гардаад хийдэг, бүтээгээд босгодог зүйлс ховор. Хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авдаг, экспортын 90 гаруй хувь нь түүхий эд байна. Энэ тогтолцоогоо засахгүй бол улсын маань эдийн засаг мухардалд орж аюул нүүрлэх нь амархан байх болно гэлээ.
Шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн бүтцээ засъя, үйлдвэрлэдэг бүтээлч улс болъё гэсэн санаачилга дэвшүүлж, 2014 оныг Монголдоо бүтээх жилээр зарласан. Засгийн газар бүтээгч бизнес эрхлэгчдэд учирч буй хориг саад, хүнд суртлыг арилгах бодлогоо тууштай барина. Бид өнөөдөр л бүтээж сурахгүй бол мөнхөд циркийн амьтан, торны шувуу шиг үлдэх болно. Торноос гарах цорын ганц гарц бол бүтээх юм гэлээ.
Шинэчлэлийн Засгийн газраас олон ажил төлөвлөсөн, эхнээсээ үр дүнгээ өгч байна гээд Ерөнхий сайд дараах ажлуудыг онцоллоо.
Энэ онд үйлдвэржилтэд 1 их наяд төгрөг зарцуулна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр барилгын материал, арьс, ширэн эдлэл, нэхмэл хувцас, хүнсний үйлдвэрлэл, уул уурхайн чиглэлийн олон үйлдвэр байгуулагдана.
Нийслэл хот, аймгийн төвүүдийг орон сууцжуулах чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. 2013 онд 20,000 өрх орон сууцтай болсон, энэ онд 30,000 айл өрх орон сууцанд орох тооцоо хийсэн. Аймаг бүрт 1000 айлын орон сууцыг барих ажлыг эхлүүлнэ. Энэ онд 6 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбоно. Хурдны замын ажил эхэлнэ. “Гудамж” төсөл,  шинэ төмөр зам, Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтууд үргэлжилнэ. Амгалан дулааны цахилгаан станц, 3, 4-р цахилгаан станцын өргөтгөл ашиглалтад орно. Тавантолгойн 450 МВТ-ын цахилгаан станцын ажил эхэлнэ.  Аймгийн төвүүдэд дулааны станц, оношлогооны төв, жишиг сум зэрэг бүтээлч ажил өрнөнө.Монголын эдийн засгийн форум бизнесийн салбарынхантай уулздаг нэг удаагийн арга хэмжээ биш, бүтэн жилд ярьж төлөвлөсөн, хийж бүтээснээ дүгнэдэг, ирэх жилд хийхээ хэлэлцдэг ач холбогдолтой, өргөн хүрээтэй чуулган юм.
Цуврал уулзалт хэлэлцүүлгийн үр дүнд бизнесийн салбарынхны гомдол, үл итгэх байдал багасч, “Монголдоо бүтээцгээе” гэсэн бодитой өрнүүн тэмүүлэл тээх болсон нь мэдрэгдэж байна.
Бүтээхийн тулд бидэнд шинэ санаачилга, шилдэг инноваци, технологийг бүтээх дэвшилтэт санаа, оновчтой шийдэл, ашигтай зохиомж, өндөр түвшний программчлал хэрэгтэй. Эдгээрийг хэрэгжүүлэх, ажил хэрэг болгоход хамтарч, хүчээ нэгтгэснээр хэрэглээгээ дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгч улс болно гэдэгт би итгэлтэй байна гээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
876
0 эможи
keyboard_arrow_up