Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 13, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 9 сарын 29

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.09.22- 2014.09.26/

 

Сангийн сайд Ч.Улаан: Хөрөнгийн бирж дампуурахад ойрхон байсан

Хөрөнгийн бирж бол хөрөнгийн зах зээлийн үндэс суурь болсон цэвэр санхүүгийн мэргэжлийн байгууллага. Тэнд  биржийн хувьцаа эзэмшигчээр томилогдож шинэ Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг сонгон ажиллуснаас хойш хугацаанд Монголын зах зээлийн үнэлгээ 250 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Шинэчлэл бол сэтгэл гарган хамтарч хийх ажил шүү дээ.  Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлыг хийж байгаа.  Засгийн газар үнэт цаасыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалдаг болно. /Зууны мэдээ 2014.09.23 №224 /

Ч.Улаан: Хөрөнгийн зах зээлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийг зорьж байна

Монголын хөрөнгийн бирж болон Лондонгийн хөрөнгийн бирж хоорондын стратегийн хамтын ажиллагааг дахин гурван жилээр сунгах гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Хөрөнгийн зах зээлтэй холбоотой татварын зохицуулалтыг цогцоор нь сайжруулах замаар бизнес, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдэнэ. / Өглөөний сонин  2014.09.22 №159 /

Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар: Улсын өрийн хязгаар бага байгааг хүмүүс ойлгох хэрэгтэй

Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засгийн цар хүрээ тэлж, энэ хэрээр хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлууд нэмэгдэж байна.

Манай яам нь шинэчлэлийн засгийн газрын үед гарч ирсэн шинэ яам. Тус яам  байгуулагдсанаар улс орны хөгжлийн богино, дунд, урт хугацааны төлөвлөлт, гадаад дотоодын зээл, тусламж, хамтын ажиллагаа, салбарын яамдын уялдаа холбоо, концесс, төр хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө санхүүгийн хуваарилалт гэх мэт олон асуудлын нэгдсэн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэж байна.  Энэ үүргээ манай хамт олон хоёргүй сэтгэлээр гүйцэтгэж байна.  Сайн тогтолцоог бий болгоход цаг хугацаа шаарддаг харин нураахад маш амархан байдаг. / Зууны мэдээ 2014.09.22 №223 /

Эдийн засгийн хөгжлийн яамны  Чөлөөт бүсийн хэлтсийн дарга Т.Чимэгсанаа: Чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчлэн найруулснаар холбогдох 17 хуульд өөрчлөлт орно

Чөлөөт бүс байгуулж хөгжүүлнэ гэдэг бол цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө их шаардсан ажил. Эхний ээлжинд Алтанбулаг болон Замын-Үүд чөлөөт бүсийг байгуулж үйл ажиллагаа нь жигдэрсний дараа Цагааннуур худалдааны чөлөөт бүсийг байгуулж, хөгжүүлэх асуудалд анхаарлаа хандуулах төлөвлөгөөтэй байгаа. /  Өнөөдөр 2014.09.25 № 222 /

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: Ирэх онд эдийн засаг сайжрах боломж бүрдэж байна
Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал уул уурхайгаас шууд хамаарч байна. Ялангуяа Оюутолгой, Тавантолгой чухал үүрэгтэй тул үйл ажиллагаатай нь биечлэн танилцлаа. Оюутолгойн үйл ажиллагаа, борлуулалт нь жигдэрсэн сайн мэдээ байна. УИХ уул уурхайн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын асуудлыг зээлийн хэмжээнд шийдэхээс өөр арга байхгүй. / Өнөөдөр  2014.09.22 №219 /

Гавъяат эдийн засагч Н.Дашзэвэг: Эдийн засгийн тусгаар тогтнолоо алдах гэж үүнийг л нэрлэдэг

Засгийн газар 100 хоногт төгрөгийн ханшийг тогтворжуулж, инфляцийг бууруулах боломжийг ашиглаж чадсангүй. Энэ бол төгрөгийн худалдан авах чадвар, ард түмний амьдрал улам унасан, 100 хоног болсон. Төсвийн хэрэгцээгүй үрэлгэн зардлаасаа салах боломжийг муу ашиглалаа. Засгийн газар хэт том бүтэц, бүрэлдэхүүнээсээ ангижрах байсан шүү дээ. /  Монголын үнэн 2014.09.25 № 228 /

 

Эрх зүйч, эдийн засагч Б.Лхагважав: Монгол мөнгө хүүлэх систем рүү шилжсэн учраас гадаадын банкны салбараас айж байна

Эдийн засгийн мөнгөний бодлоготой уялдуулахад мөнгөний өөрийнх нь эрэл хэрэглэлтийн хуулиар зах зээл явдаг.  Үүнийг бид хослуулж ажиллах нь л чухал санагддаг юм. Шууд хэлэхэд манай арилжааны банкууд монополиудынхаа гарт орчихсон байна.  Арилжааны банкууд маань улстөрчдийн гарт орчихсон учраас зах зээлд зогсчихоод байгаа юм. /Монголын үнэн 2014.09.23 №118 /

МИК гүйцэтгэх захирал Д.Гантөгс: Найман хувийн хүүтэй зээл урт  хугацаанд тогтвортой үргэлжилнэ

Банкууд зээлийн бодлого ерөнхийдөө чангарч байгаа, үүн дотор орон сууцны зээл олголт өмнөх үетэйгээ харьцуулахад багасч байгаа нь эдийн засгийн эрсдэлийн мөчлөгтэй холбоотой. Орон сууцны зээл ихсэх нь эрэл хэрэгцээ өндөр хэвээр байгаагийн илрэл юм. Шинээр орон сууцны байр худалдан авсан зээлдэгчдээс гадна энэ хөтөлбөрт өмнө нь банкнаас өндөр хүүтэй зээл авсан орон сууцандаа амьдарч байгаа иргэд хамрагдсан нь маш чухал, нийгэмд үр өгөөжтэй хүний эрхийг дээдэлсэн арга хэмжээ болсон юм. / Үндэсний шуудан 2014.09.25 №223 /

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9394
0 эможи
keyboard_arrow_up