Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид ОХУ-ын Алс дорнодод бүтээгдэхүүнээ танилцуулав

2014 оны 10 сарын 01

Монгол Улсаас ОХУ-ын Улаан-Үүд хотод суугаа Ерөнхий консулын газар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран 2014 оны 9 дүгээр сарын 25-28-нд ОХУ-ын Хабаровск хотод зохион байгуулагдсан Алс дорнодын болон Сибирийн эдийн засгийн тэргүүлэх салбарын бүтээгдэхүүний олон улсын бүс нутгийн үзэсгэлэн-яармагт

 

Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбарын жижиг дунд үйлдвэрийн төлөөлөл /8 компани/-ийг зохион байгуулан оролцлоо.

Хоер талын худалдаа, эдийн засгийн хамтын ажмллагааг өргөжүүлэхэд манай хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн /арьс шир, ноос, ноолуур, мах махан бүтээгдэхүүн/-ий эрэлт хэрэгцээ энэ бүс нутагт их байгаа тухай болон энэ чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж ажиллах сонирхолтой байгаагаа Эдийн засгийн хөгжил, гадаад хамтын ажиллагааны яам, Худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад байгууллагууд албан ёсны уулзалтын үеэр илэрхийлэв.

Монгол Улс нь зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс ОХУ-ын Алс дорнодын хязгаартай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн дорвитой арга хэмжээг хэрэгжүүлж байгаагүй бөгөөд цаашид энэ чиглэлд идэвхитэй хамтран ажиллах шаардлагатай, тийм нөхцөл бүрдэж байгааг үзэсгэлэн яармагт оролцогч үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний эрэлт харуулж байв.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9508
0 эможи
keyboard_arrow_up