Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Бондын мөнгө хаачив

2014 оны 3 сарын 31

“Монгол Улсад анх удаа олон улсын зах зээл дээр бонд гаргаж байгаа. Айдас хүйдэстэй юм байхгүй. Юу хийчихэв гэсэн бодол ч байхгүй. Мөнгөө авсан одоо юу хийх нь бидний асуудал. Үүн дээр хүүгийн хувьд ОХУ-ын 10 жилийн хугацаатай бонд бол 4,5-ийн хүүтэй.  Нэг их айдас хүйдэстэй зүйл байхгүй...”

Энэ бол Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 2012 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан дээр хэлж байсан үг.

Мөн тэрээр “...Өнөөдрийн байдлаар таван тэрбум ам.долларыг гаргахаас эхний удаа Чингис бонд буюу 1,5 тэрбум ам.долларыг амжилттай арилжаалсан. Энэхүү мөнгө нь одоогоор орж ирсэн байгаа. Энэ дагуу нэн даруй шаардлагатай байгаа уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийх юм.  Гадаадаас хөрөнгө оруулж байгаа зээл бол их өндөр хүүтэй байгаа. Энэ цаг үеэс эхлээд бид жилийн хоёр хувийн хүүгээр авах юм. Энэ нь АНУ-ын таван жилийн өмнө төлж байсан хүүнээс бага хүүтэй бонд юм. Бондын арилжаалахын тулд таван орны хөрөнгө оруулагчтай 60 гаруй уулзалтыг зохион байгуулсан.  Нийт 1,5 тэрбум бондыг гаргана гэхэд хөрөнгө оруулагчдаас 15,5 тэрбум  ам.долларын санал ирсэн байна. Харин энэхүү хөрөнгийг яаж буцааж төлөх вэ гэхээр хүүгийн төлбөрийг хагас жилдээ төлнө. Эцсийн төлөлтийг 2018 оны нэгдүгээр сарын 05-нд дуусгах юм. Ирэх оны бондын хүүгийн төлөлт улсын төсөвт суугдсан байгаа. Ер нь гаднаас авсан хоёр, гурван ам.долларыг олох төсөл хөтөлбөр зориулах зөвлөмжийг гаргасан.  Монгол Улсын төрийн сангийн дансанд энэ сарын 5-нд 1,5 тэрбум доллартай тэнцэх хөрөнгө бэлнээр орж ирээд байна. Энэ хөрөнгийг үр ашигтай зарцуулах хариуцлага Засгийн газарт ирж байгаа. Энэ хөрөнгийг төсвийн алдагдлыг нөхөх, нийгмийн халамжид зарцуулахгүй шинэ бүтээн байгуулалт, дэд бүтэц, төмөр зам, хатуу хучилтай зам барих, уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг эдийн засгийн хөгжлийг дэмжсэн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх юм” хэмээсэн юм.

Харин 2013 оны есдүгээр сарын 13-нд болсон “Ерөнхий сайд-30 минут” уулүалтынхаа үеэр “Бондын мөнгөнөөс 300 сая ам.доллар үлдсэн” гэж мэдэгдэв. Ерөнхий сайд тэр үед “...Нийт 1.5 тэрбум ам.долларын бонд гаргаснаас 700 орчим сая ам.доллар нь зарцуулагдсан. Үлдсэн 800 орчим сая ам.доллараас тодорхой зүйлд зарцуулахаар шийдвэр нь гарсан 500 орчим сая ам.доллар бий. Цаана нь 300 сая ам.доллар үлдэж байгааг үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд зарцуулахаар төлөвлөж байна...” гэж байлаа.

Мөн энэ оны эхээр Хөгжлийн банкинд 24 тэрбум 250 сая иенийн самурай бондын орлого орж ирсэн. Энэ нь өнөөгийн ханшаар 232 сая 354 мянган доллартай тэнцэнэ.

 Өнгөрсөн оны сүүлчээр Монгол улс 290 сая иентэй тэнцэх самурай бондыг 1,52 хувийн хүүтэй зах зээлд гаргасан гэсэн мэдээлэл гарч байсан. Тиймээс Хөгжлийн банкинд орж ирсэн дээрх орлого Самурай бондын хамгийн эхний арилжааны өртөг байж болох талтай гэсэн мэдээлэл цацагдав.

Бондын ихээхэн хөрөнгөтэй байсан Засгийн газар ёстой л баруун солгойгүй цацсан гэх. Гэхдээ ард түмэнд нэг их мэдэгдэлгүй цацчихсан бололтой юм. Оны эхнээс л бөөн реклам, дуулиан шуугиан болон байж “Үйлдвэржилтийг дэмжих...” гэсэн ганган томъёололтойгоор 1000 гаруй төслийг “хураан” авав. Комисс нь сар гаруй ноцолдож байж 888 төслийг үлдээж, түүнийгээ бондоос санхүүүжүүлж хэрэгжүүлнэ гэсэн мэдээллийг түгээж эхэлсэн. Гэвч энэ мэдээ сураггүй болоод бараг сарын нүүр үзэх гэж байна.

Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар Бондын мөнгө байхгүй болсон гэх сураг сонсогдож эхэллээ. Үнэн худлыг яг таг мэдсэнгүй. Гэвч Бондын хөрөнгө зөв зарцуулагдсан. Одоо ийм хэмжээний мөнгө байгаа гээд дуулгачих албан тушаалтан даанч алга. Хагас жилийн өмнө 300 сая ам.доллар үлдсэн гэж дуугарсан Ерөнхий сайд маань ч таг чиг. Харин 20-иод хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар “Нийтийн тээврийг ухаалаг системтэй болгох” төслийн санхүүжилт болох 13.3 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргаж, баталгааг нь Засгийн газар өгнө гээд юмтай хүн шиг дуугарч байна лээ. “Уг нь мөнгө байхгүй болчихсон гэсэн. Ерөнхий сайд өөрийнхөө гаргая гэсэн зүйлд мөнгөтэй хүн шиг зарцуулах юм” гэсэн үг Засгийн газрын хуралдааны дараахнаас чих дэлсээд эхлэв.

Бүр марзан юм болоод байна гэнэ. Дээрх 13.3 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаатай хамт “Слайд” ХХК-д өгөхдөө хяналтыг өөртөө үлдээхээ мартсангүй гэнэ. Учир нь “Слайд” ХХК-ийн захирал З.Энхтөр нь “Сант” сургуулийн захирал н.Зургаанжингийн хүү гэнэ. Н.Зургаанжин захирлын бас нэг хүү З.Энхболд нь МШХХТГ-ын дэд даргын албатай. Нөгөөх марзан гээд байгаа нь Засгийн газрын хуралдаанаар шийдүүлэхдээ “З.Энхтөрийн “Слайд” ХХК-д З.Энхболдын дэд даргаар нь ажилладаг МШХХТГ хяналт тавьж ажиллана шүү” гэж үүрэг болгосон байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Слайд” ХХК-ийн төлөө ийн зүтгэх магадлалтай шалтгааныг бас ярьж байна. Тэр нь н.Зургаанжин захирлын эхнэр н.Буяндэлгэр Ерөнхий сайдын ангийн охин гэнэ. Асуудал ингээд л яригдаад байна.

Харин өнөөх баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид олон сар нойр хоолоо хасч байж боловсруулсан төслүүдийг санхүүжүүлэх мөнгө бол даший шог болсон бололтой. Саяхан болсон “Эдийн засгийн форум”-ын үеэр энэ асуудал тодорхой болсон хэмээн нэлээн шаггүй эдийн засагч үг унагасан байх юм. Нээрэн, Чингис бондын хөрөнгө хаачив, Ерөнхий сайд аа. 888 монгол хүн баялаг бүтээхээр санхүүжилт хүлээж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
974
1 эможи
keyboard_arrow_up