Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Орон сууцны үнэ 12 сарын өмнөхтэй харьцуулахад 11.17 хувийн өсөлттэй

2014 оны 10 сарын 14

Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч, Актив зууч, Монголиан Пропертис компаниудын консорциум хамтран 2014 оны есдүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг олон нийтэд танилцууллаа. Энэхүү тооцоонд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн орон сууцны үнийг хамруулан тооцжээ. Судалгаагаар ОСҮИ есдүгээр сард суурь үе буюу 2013 оны нэгдүгээр сараас 23.43 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.45 хувиар буурсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, зах зээлд нийлүүлэгдэж буй орон сууцны зах зээлийн үнэ есдүгээр сард өмнөх сараас 0.45 хувь буурчээ. Харин уг индексийг оны эхэн үетэй харьцуулахад  4.3 хувь өссөн бол, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад 11.17 хувийн өсөлттэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10121
0 эможи
keyboard_arrow_up