Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Орон сууцны зах зээлийн үнэ буурчээ

2014 оны 11 сарын 13

Монголбанк үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”, “Актив зууч”, “Монголиан пропертис” компанийн кон­сер­циумтай хамтран 2014 оны есдүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг олон нийтэд өчигдөр танил­цууллаа. Уг судалгааг амьдран суух зориулалттай үл хөд­лөх хөрөнгийн үнийн өсөлтийг хэмжих ерөнхий индексийг гаргах зорилгоор энэ оны гуравдугаар са­раас эхлэн хийх болсон байна.

 

Тус судалгаагаар орон сууцны үнийн индекс өнгөрсөн есдүгээр сард өмнөх оны нэгдүгээр сарын­хаас 23.43 хувийн өсөлттэй гарчээ. Энэ үзүүлэлт нь өмнөх сар буюу энэ оны наймдугаар сартай харь­цуулахад 0.45 хувиар буур­сан үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, зах зээлд нийлүүлэгдэж буй орон сууцны зах зээлийн үнэ есдүгээр сард өмнөх сараас 0.45 хувиар буурсан гэсэн үг юм.

Харин индексийг оны эхэн үетэй харьцуулахад 4.3 хувь өссөн бол, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11.17 хувийн өсөлттэй гарчээ.

Албаны хүмүүсээс нийс­лэлд худалдаалагдаж байгаа шинэ болон хуучин орон сууцны зах зээлийн дундаж ханш ямархуу байгааг тод­руулахад, “Бид үнийн ин­декст судалгаа хийсэн. Тиймээс индексийг л хэлж чадна. Дундаж үнийг одоо шууд хэлэх боломжгүй. Гэх­­дээ орон сууцны үнэ тогт­­­воржих хандлагатай бай­­гаа. Энэ нь хэд хэдэн су­дал­гаагаар харагдаж бай­на. Тухайлбал, Үндэсний ста­тистикийн хо­рооны мэ­­дээл­лээр өргөн хэрэг­лээ­ний барааны үнийн индекс 8.9 хувьтай гарсан.

Үнийн индекс ийм түвшний өсөлт­тэй байхад орон сууц­ны үнийн индекс 0.45 хувийн буу­ралттай байна гэдэг бо­ломжийн хэрэг” гэж байлаа. Үүнээс үзэхэд орон сууц­ны ам метр тутмын үнэ цаашид тогтворжих ханд­лагатай байгааг алба­ныхан дуулгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11941
0 эможи
keyboard_arrow_up