Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Гол хүнсний нэрийн барааны үнэ 0.7 хувиар өссөн байна

2014 оны 11 сарын 18

Гол хүнсний нэрийн барааны үнэ 2014 оны 11-р сарын 12-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 0.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.7 хувиар өссөн байна гэж ҮСХ-оос мэдээллээ.

Махны дундаж үнэ: 2014 оны 11-р сарын 12-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 0.8 хувь, үхрийн ястай махны үнэ 0.3 хувь, үхрийн цул махны үнэ 0.5 хувь, адууны махны үнэ 1.9 хувь, ямааны махны үнэ 5.5  хувиар буурсан байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 1.5 хувь, үхрийн ястай махны үнэ 0.2 хувь, бол үхрийн цул махны үнэ 0.5 хувиар өсч, ямааны махны үнэ, адууны махны үнэ өөрчлөлтгүй байна.

2014 оны 11-р сарын 5-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5940 төгрөг, үхрийн /ястай/ мах 7525 төгрөг, үхрийн цул мах 9635 төгрөг, адууны мах 5390 төгрөг, ямааны мах 5015 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2014 оны 11-р сарын 12-ны байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.9 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.5 хувиар буурч, 2-р зэргийн савласан гурилын үнэ 1.8 хувиар өсч, дээд гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх 7 хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.9 хувь, 2-р зэргийн савласан гурилын үнэ 1.8 хувиар өсч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

 Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 11-р сарын 12-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 6.5 хувиар буурсан байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 11-р сарын 12-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 4.1 хувь, луувангийн үнэ 0.9 хувиар буурч, байцааны үнэ 4.2 хувь, манжингийн үнэ 4.3 хувь, сонгины үнэ 1.3 хувиар өссөн байна.

Өмнөх 7 хоногийнхоос бүх ногооны үнэ өөрчлөлтгүй байна.

 Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 11-р сарын 12-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 3.6 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 5.0 хувь, задгай сүүний үнэ 12.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.3 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 4.1 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байлаа.                                                  

 Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 1.5 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос 1.6 хувиар өссөн байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12247
0 эможи
keyboard_arrow_up