Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хувийн байгууллагад ажиллагсад “дагавар хүүхэд” бололтой

2014 оны 4 сарын 12

 Монголд хэн хамгийн өндөр цалин авдаг вэ. Албан бус мэдээллээр төрийн албан хаагчийн цалингийн дундаж 690 мянган төгрөгт хүрсэн сурагтай. Тэгвэл хувийн хэвшлийнхэн хэдий хэмжээний цалин авч байна вэ. Одоохондоо үүнд хийсэн барим тавим судалгаа алга. “Хувийн хэвшилд сард 5000-10000 ам.долларын цалин авдаг хүн байдаг” гэдэг боловч тийм хүн хуруу дарам. Аль ч Засгийн үед төрийн албан хаагчдын цалинг үе шаттайгаар нэмж ирсэн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сарын 140400 төгрөг байсныг өнгөрсөн есдүгээр сард 36.7 хувиар нэмэгдүүлж, 192000 төгрөг болгосон. Ингэснээр 835 төгрөг 71 мөнгө байсан нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээ 1142 төгрөг 85 мөнгө болж нэмэгдлээ. Харамсалтай нь, үүнийг төрийн байгууллагууд л мөрдсөнөөс, хувийн хэвшлийнхэн юу л бол. Үүнд хяналт сул байна.

Цалингаа нэмүүлэх хүсэлт гаргасан хүн маргааш нь шинэ ажил хайдаг, бичигдээгүй хууль манайд мөрдөгдөж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар 1991 оны 149 дүгээр тогтоолоор цагт хоёр төгрөг 87 мөнгө буюу сард 560 төгрөгөөр тогтоосон бөгөөд түүнээс хойш нийт 19 удаа шинэчлэн тогтоожээ. Ингэхдээ төрийн албан хаагчдын цалинг нэмэх гэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчилдөг гэхэд хилсдэхгүй. Харин хувийн хэвшлийнхэнд хэзээ ч анхаарал хандуулж байсангүй, тэд “дагавар хүүхэд” шиг л явсаар ирсэн. Цалин, тэтгэвэр нэмэгдэх сургаар бараа, бүтээгдэхүүний үнэ дагаад өснө. Үүний үйл лайг өнөө л хувийн гэдэг нэрээр төр, засгийн аливаа тэтгэмжээс гадуурхагдаж яваа хүмүүс үүрч байна. Энэ Засгийн газрын хувьд бараа, бүтээгдэхүүний үнийг тэнгэрт хөөрөгдөхгүйн тулд цалин, тэтгэврийг нууцаар нэмнэ гэж байгаа. Тэр нь зөв. Харин хувийн хэвшилд ажиллагсад яах вэ.

Шүүгчдийн цалин 3.5-4.1 сая төгрөг боллоо. Тэдний цалинг өргөсөн тангарагтаа үнэнч байг гэж нэмсэн. Хувийн байгууллагад ажиллагсад төрийн өмнө тангараг өргөөгүй ч улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө адилхан ажиллаж байж бага цалин авах ёстой юү. МҮЭХ төрийн албан хаагчдын тусын тулд л уриа лоозон барьж, дуугарч ирснээс хувийн байгууллагад ажиллагсдын төлөө жагсаж байсанг үй, тэднийг зөнд нь орхисон. Төр “хүүхдээ” алагчилж үзэлгүй, цалинг ихийг нь бага, багыг нь их хэмжээгээр хувь дүйцүүлэн нэмэх шаардлагатай байна.

50 мянган төгрөгөөр юу авах вэ

Хэрэв та 2007 онд 50 мянган төгрөгтэй байсан бол энэ мөнгөөр үхрийн 10 кг мах, 10 кг гурил, 10 кг цагаан будаа авахаас гадна 30 өдөр идэх “Атар” талх авах боломжтой. Өөрөөр хэлбэл, бүтэн сарынхаа хүнсийг цуглуулна гэсэн үг. Учир нь энэ үед гурил нэг кг нь 493, цагаан будаа 722, үхрийн мах 2851, “Атар” талх 360 төгрөг байв. Харин 2010 онд 50 мянган төгрөгөөр 10 кг гурил, мөн ийм хэмжээтэй цагаан будаа аваад долоон кг мах авахад хүрэхтэй, үгүйтэй таарна. Тэгвэл одоо энэ мөнгөөр зөвхөн таван кг мах авна. Юмны үнэ хэд дахин өссөн, мөнгөний ханш хэрхэн унасан нь үүнээс харагдана.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1394
0 эможи
keyboard_arrow_up