Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.5 хувиар өссөн байна

2014 оны 12 сарын 16

2014 оны 12-р сарын 10-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 2.0 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2014 оны 12-р сарын 10-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.3 хувь, адууны махны үнэ 0.8 хувиар өсч, үхрийн ястай махны үнэ 0.4 хувь, үхрийн цул махны үнэ 1.3 хувь, ямааны махны үнэ 3.5  хувиар буурсан байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 0.3 хувиар буурч,бусад төрлийн махны үнэ өөрчлөлтгүй байна.

2014 оны 12-р сарын 10-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6030 төгрөг, үхрийн /ястай/ мах 7465 төгрөг, үхрийн цул мах 9395 төгрөг, адууны мах 5435 төгрөг, ямааны мах 4810 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2014 оны 12-р сарын 10-ны байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.3 хувь, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх 7 хоногийнхоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 12-р сарын 10-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 12-р сарын 10-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 9.5 хувь, байцааны үнэ 9.9 хувь, луувангийн үнэ 13.7 хувиар өссөн байна.

 Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 6.7 хувь, байцааны үнэ 0.9 хувь, луувангийн үнэ 3.8 хувиар өссөн байна.

 Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 12-р сарын 10-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.4 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 3.9 хувь, задгай сүүний үнэ 1.8 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.8 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 1.7 хувиар өсч, задгай сүүний өөрчлөлтгүй байлаа.                                                               

Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 1.2 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос 1.5 хувиар буурсан байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14044
0 эможи
keyboard_arrow_up