Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТОП-20 индекс 0.06 хувиар өсчээ

2014 оны 12 сарын 24

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар 16 хувьцаат компанийн нийт 178,975  ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын 28 долоо хоногийн хугацаатай  4,888 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж 883,828,139.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ өдөр “II” самбарт 14 компанийн  3,665 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 1,577,619.00 төгрөгийн, “III” самбарт нэг компанийн  50  ширхэг хувьцаа арилжигдаж 200,000.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ өдрийн  багцын арилжаагаар нэг компанийн нийт 175,260 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт  432,892,200.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Мөн Засгийн газрын 28 долоо хоногийн хугацаатай 4,888 ширхэг жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж, 449,158,320.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Харин ТОП-20 индекс 14,483.69 нэгж буюу 0.06 хувиар өссөн байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс 989.09 нэгж болж 0.05%-иар  өссөн үзүүлэлттэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14545
0 эможи
keyboard_arrow_up