Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Цагаан сараар мах, гурилын үнэ нэмэгджээ

2015 оны 2 сарын 13

Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 11-ний байдлаар хийсэн судалгаагаар хүнсний гол нэрийн барааны үнэ нэмэгджээ.  Аливаа баяр, ялангуяа Цагаан сарын өмнө  юань, ам.долларын ханш өсөн, түүнийг далимдуулаад наймаачид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэг муу зуршил манай байгаа юм.

Тэгвэл энэ удаа ч үнийг нэмсэн явдал давтагдав. Бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.7 хувиар өсөж, өмнөх долоо хоногийнхоос 0.2 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна.  Ингээд цагаан сарын баяраар өргөн хэрэглэдэг  бүтээгдэхүүний үнийг онцолж байна.

Махны хувьд:

Энэ сарын 11-ний байдлаар хонины нэг кг ястай мах дунджаар 6165, үхрийнх 7605 төгрөг, үхрийн цул мах 9430, адууных 5435 төгрөг, ямааных 4950 төгрөг байна. Харин хонины ястай махны үнэ өмөн сарынхаас 5.2 хувь, үхрийн ястай махны үнэ 2.6 хувь, үхрийн цул махны үнэ 1.9 хувь, ямааны махны үнэ 3.4 хувиар нэмэгджээ.

Гурилын хувьд:

Дээдийн дээд зэргийн, савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.2 хувь, савласан 2-р гурилын  үнэ 0.2 хувиар хямдарчээ. Өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.9  хувь, 2-р гурилын үнэ 1.2 хувиар өссөн байна.

Төмс, хүнсний ногоо:

Төмсний үнэ өмнөх сарынхаас 0.2 хувь, манжингийн  үнэ 0.5 хувь, сонгины үнэ 1.1 хувиар өсчээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17638
0 эможи
keyboard_arrow_up