Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт ХЭН ЮУ ХЭЛЭВ?

2014 оны 5 сарын 19

Эдийн засгийн салбарын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн тухай танд хүргэж байна.                         / 2014.05.13--2015.05.16 /

 

Н.Алтанхуяг: Өрийн хэмжээг ДНБ-ий 70 хувьд хүргэнэ

Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар НӨАТ-ын босго 10 сая төгрөг байгаа юм. Энэ босгыг 50 сая болгох тухай хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн бариад багагүй хугацаа өнгөрч байна. Мөн борлуулалтын жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс дээшхи аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгодог болох эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгээ хэллээ.  Мөн өрийн удирдлагын тухай хуулийн төслийг баталснаар ДНБ-д эзлэх өрийн хэмжээ өөрчлөгдөж бонд босгох, зээл авах боломжтой болно. Энэхүү хуулиар өрийн хэмжээний дээд хязгаарыг ДНБ-ий 70 хувьд хүргэнэ гэв. / Үндэсний шуудан 2015.05.13/

Сангийн сайд Ч.Улаан: -Хөрөнгө оруулалтын санхүүжилт оны эхнээс тасарч байгаа нь ганц Сангийн яамнаас хамаараагүй

Ам.долларыг 1834 төгрөгөөр тооцсон нь тендерт оролцох компаниудын төсвөө хийх ханш биш. Энэ удаагийн тодот­голыг УИХ-ын 30 ду­гаар тогтоолын дагуу бо­­­л­овс­руулж, оруул­сан. Тодотголыг боловс­руу­лах­даа бат­лагдсан төсвийг хөн­дөхгүйгээр, зарим төрлийн урсгал зард­лыг бууруулах замаар нэн тэргүүнд тул­гамдсан зайлшгүй шийдэх асууд­лыг тусгах зарчмыг барим­талсан. Энэ үүднээс урсгал зардлыг нийт дүнгээр 40 орчим тэрбум төгрөгөөр бууруулж, хэмнэсэн хө­рөнгөөс гурван талт хэлэл­цээрийн дагуу цалин хөлсийг нэмэхэд 35 тэрбум төгрөг зарцуулах, түүнчлэн хадгаламжийн даатгалын санд зохих хөрөнгө төв­лөрүүлэхээр тусгасан. Хөрөнгө оруулалтын сан­хүүжилт оны эхнээс тасарч байгаа нь дан ганц Сангийн яамнаас хамааралтай биш. Бодитой ажлууд удааш­ралтай байгаа. “О” дүнтэй тусгагдсан төсөл арга хэмжээ эхлээгүй, тен­дер шал­гаруулалт удааширсан зэрэг олон шалт­гаантай. Төсвийн орлогын тасалдлыг багасгахад яам анхаарч байгаа. Энэ оны дүнгээр төсвийн орлого 750 тэрбумаас багагүйгээр тасалдаж мэ­дэхээр байгаа. Хоёр жилийн хугацаанд 32 мянган төрийн албан хаагч нэмэгдсэн гэж яриад байгаа шүү дээ. Тэднийг нь цомхотгоно гэсэн үг үү? Би ингэж ярьж байгаа хүмүүсийг худлаа ярихаа боль гэж хэлмээр байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн албан хаагчийн тоо 38 мянгаар нэмэгдсэн тоо. Дахин хэлэхэд энэ тоо арван жилийн хугацаанд нэмэгдсэн тоо шүү. / Өглөөний сонин 2014.05.14/

- НӨАТ-ын 20 хувийг буцаан авдаг системд шилжинэ

НӨАТ уг нь буцаан олголттой татвар шүү дээ. Үүнийг олон иргэд мэддэггүй, буцаан авч чаддаггүй. Тиймээс энгийн ард иргэдэд төлсөн НӨАТ-ын хорин хувийг буцаан авдаг системд шилжүүлнэ. Ингэснээр иргэд НӨАТ-д анхаардаг, зөвхөн НӨАТ төлөгчтэй харьцдаг зэрэг давуу талтай юм. / Нийслэл таймс 2014.05.15 /

- 1384 төгрөгөөр тооцсон ам.долларын ханш төсвийн тооцоонд л хэрэглэдэг юм

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ам.долларын ханшийг 1384 төгрөгөөр тооцсон. Энэ нь амьдралаас тасархай байна гэсэн үг. Эдийн засгийн яамруу хаяглагдаад байна. 1384 төгрөгөөр тооцсон ам.долларын ханш төсвийн тооцоонд хэрэглэдэг ханш. Түүнээс биш өдөр тутмын гүйлгээнд хэрэглэхгүй. Тэр тусмаа барилга байгуулалтын төсөв зохиох, тендер шалгаруулахад хэрэглэдэг ханш биш юм аа. Тэгэхээр үүнтэй зааг ялгаатай хандах ёстой.  / Өдрийн сонин 2014.05.15/

Монгол улсын ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Хоёр жил хийж чадаагүй ажлаа 100 хоногт амжихгүй. Хоёр жил хийж чадаагүй ажлаа 100 хоногт хийнэ гэж юу байхав. Наадах чинь тогтворгүй болсон засгийн газраа энэ үед түр торгоох гэсэн амиа аргацаасан заль. / Зууны мэдээ 2014.05.13/

 

 

 

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: - Эдийн засагт эерэг өөрчлөлт гарахгүй бол засагт хариуцлага тооцно

Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаад Засгийн газар эдийн засгийг идэвхүүлэх чиглэлд үр дүн гаргах юм бол цаашид ажиллах боломжтой гэж үзнэ. Энэ хугацаанд эдийн засгийн эерэг өөрчлөлт гарахгүй бол олонхийн зүгээс Засгийн газартай хариуцлага тооцох талаар ярина гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллийнхээ үеэр онцлов. Ажиллаад үр дүн өгөхгүй бол бүтцийн асуудлыг ярих эрүүл үзэгдэл. Хэн нэгнийг улс төрийн өнцгөөр, хөндлөнгийн хатгаасаар явах нь буруу гэдгийг удаа дараа мэдэгдсэн.  Хариуцлага хүлээх асуудал гарах юм бол бид өөрсдөө тооцдог чадвартай байх ёстой. Гэхдээ өнөөдөр бидэнд эдийн засгийг эрчимжүүлэх нь нэг дэх асуудал  болохоос хэн нэгнийгээ оролдох нь биш. Үр дүн гарахгүй бол хариуцлага тооцох чадвар  байх ёстой.  / Улс төрийн тойм 2014.05.14 /

- Засгийн газар төсвийн хууль зөрчсөн алдаагаа тодотголоор залруулах гэж байна

Засгийн газар өнгөрсөн хоёр, гуравдугаар сард цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шүү дээ. Ингэхдээ төсөвт суулгаж өгсөн 200 тэрбумаасаа хэтрүүлээд нэмчихсэн юм билээ. Уг нь УИХ-аас баталж өгсөн хэмжээнд нэмэх ёстой. Гэтэл 35 тэрбумаар хэтрүүлээд нэмчихсэн учраас тэр зөрүүгээ одоо урсгал зардлыг хэмнэ гэсэн УИХ-ын чиглэлийг ашиглан нөхөн гэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар 2014 оны төсвийн тухай хуулийг зөрчсөнөө залруулах гэж байгаа л нэг хэлбэр. / Үндэсний шуудан 2015.05.15/

СЭЗДС-ийн СУТ эрхлэгч, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Эдийн засаг 100 хоногийн дотор эрчимжих тохиолдол ховор

УИХ-ын гишүүдийн ярьж байгаа байр суурийг буруу гэж үзэж байна. яагаад гэхээр ханшийн өсөлтийг бид өөрсдөө л бий болсон. Нөгөөтэйгүүр, уул уурхайгаас хамааралтай болж, үүн дээр үндэслээд буруу бодлого явуулсны үр дүн нь ингэж гарч  байгаа юм. Бид зүгээр л инфляци, ханшийн өсөлт зэрэг гарсан үр дүнтэй нь тэмцээд байгаа. Үүнээс биш, учир шалтгаантай нь ер  тэмцэхгүй байгаад байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг ямар учраас  хүнд байдалд орчихов гэдэгт анхаарал хандуулахгүй байна. Ямартай ч 100 хоногтоо эдийн засгийн нөхцөл байдал эрчимжинэ гэдэг бол худлаа.  Нөгөөтэйгүүр, эрчимжүүлэх гэдгийг макро эдийн засгийн түвшинд аваад үзэхээр байж болох. Гэтэл одоогийн бодит байдал нь эрчимжүүлэх төвшинд байхгүй.  / Улс төрийн тойм 2014.05.14/

Хас банкны гүйцэтгэх захирал Д.Бат-Очир: Арилжааны банк улсынхаа эдийн засгийн толин тусгал болдог

Банкны үйл ажиллагааг, бүвээгдэхүүнийг тогтвортой авч явахад боловсон хүчин, засаглал их чухал. Бид их хариуцлагатай хатуу цаг үед ажиллаж байна. манай улс сүүлийн дөрвөн, таван жилээс л том, том төсөл хэрэгжүүлнэ гэж ярьдаг, бас бүтээн байгуулдаг боллоо. Мөн гадаадад нэр хүн дч өссөн.  Манай улсад асар их бүтээн байгуулалт өрнөж байна. Гэтэл эдийн засаг мөнгөөр дутмаг.   / Арчилал 2014.05.15/

 

 

 

 

Сэтгүүлч:  Хоёр жилд  хийгээгүйгээ 100 хоногт амжих уу

Төлөвлөсөн 100 хоногоос хэтэрсэн нэгэн төлөвлөгөөг эдийн засгийн идэхжлийг нэмэгдүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөлд хавчуулан батлуулаад авсан юм. Гэвч дээрх бүх ажлыг 100 хоногийн дотор амжуулах, эсэх нь эргэлзээтэй. Учир нь хичнээн чухал шаардлагатай, нэн яаралтай хэлэлцэх хуулийн төслүүд  байвч улс төрийн томилгоо болон анхаарлын төвд үргэлж байдаг, улс төрийн томоохон зорилго бүхий шийдвэр гаргах болоход салхинд хисэх эсвээс хадгалагдаж үлдэх нь цөөнгүй. Үүнийг  хийхэд хурд чухал. Хамгийн гол нь улстөржихгүйгээр хэрэгжүүлэх нь бүхнээс чухал байна.                         / Өнөөдөр 2014.05.13 /

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3151
0 эможи
keyboard_arrow_up