Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Хүнсний гол нэрийн барааны үнэ өсөв

2014 оны 2 сарын 28

Энэ сарын 26-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.7, өмнөх долоо хоногийнхоос 0.6 хувиар өссөн байна.

 

Гурилын үнэ: Дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 7.1 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 0.8 хувиар өсч, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувиар буурч, нэгдүгэрэ зэргийн задгай гурилын үнэ өөрчлөлтгүй байгаа юм. Өмнөх долоо хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан бүх төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна. 

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Элсэн чихрийн үнэ өмнөх  сарынхаас 0.6 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 3.5 хувь, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй. 
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад сонгино 2.7, байцаа 3.2, лууван 4.2, төмс 4.4 хувиар өсч, манжин 0.6 хувиар буурсан байна.  Өмнөх долоо хоногийнхоос байцаа 2.8, сонгино 3.1, лууван 5.4, төмс 6.1 хувиар өсч, манжингийн үнэ өөрчлөлтгүй байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Савласан сүүний үнэ 1.6 хувиар буурч, задгай сүүний үнэ, савласан /1 литрийн/ сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байв. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 1.1 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байгаа юм. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 1.2 хувиар буурч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
554
1 эможи
keyboard_arrow_up