Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ам.доллар 1900-д хүрэх бодит шалтгаан

2014 оны 7 сарын 22

Ажил албатай хүмүүсийн олонхи амарсан, тэр дундаа УИХ, Засгийн газар тэр чигээрээ амралтын байдалтай, өндөр эрх мэдэлтнүүд найр наадам хэссэн шигээ явах үед ам.долларын ханш зах дээр 1850 төгрөг даваад байна.

Мөн юанийн ханш өсч, 299 төгрөг 60 мөнгөтэй тэнцэж байна.

Удахгүй зуны улирал дуусч, намрын ид ажил оволзоно. Импортоор бараа, бүтээгдэхүүнээ хангадаг манай улсын хувьд намрын намарт валютын ханш өсдөг.

Тэгвэл тэртэй тэргүй өсөх графикаар жирэлзэж буй ханш намар улам л өсөх нь тодорхой.

 

Ам.долларын ханшийг  нийлүүлэлтийн чанартай, төлбөрийн тэнцлээс улбаалан өсч байгаа тухай мэргэжилтнүүд ярьдаг. Манай улс гадаад худалдааны алдагдлаа гадаадын шууд хөрөнгө оруулалтаар нөхсөөр ирсэн.

Гэтэл хөрөнгө оруулалт буурсан нь ам.долларын ханшийг өсгөх бодит шалтгаан болсон.

Нөгөө нэг шалтгаан нь найман хувийн орон сууцны зээл гэж мөн л мэргэжилтнүүд тайлбарладаг. Энэ зээл олгож эхлэхэд ам.долларын ханш өсч, зээлийн хэмжээ нэмэгдэхэд дагаад өсчээ.

Ам.долларын өсдөг улирал эхэлж байгаа, цаашид дээрх хоёр бодит шалтгаанд эерэг үр дүн гарахгүй нөхцөлд ханш цаашид ч өсөх магадлалтай байна.

Эрх баригчид найман хувийн ипотекийн зээлийг хамгийн үр дүнтэй ажил, цаашид үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсээр байгаа.

 

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн зарим нэг нааштай өөрчлөлт хийсэн ч үр дүн тийм хурдан мэдрэгдэхгүй. Тэгээд ч Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсаар байгаа нь хөрөнгө оруулагчдыг нааш зүглүүлэхгүй дохио болж өгнө.

Энэ мэт шалтгаануудаар ам.доллар магадгүй ирэх  наймдугаар сард дахин 50 төгрөгөөр нэмэгдэж, 1900-д хүрэхэд гайхах явдалгүй бололтой.Үргэлжлэл...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6119
0 эможи
keyboard_arrow_up