Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Махны үнэ буурсан үзүүлэлт гарчээ

2014 оны 7 сарын 29

Үндэсний статистикийн хорооноос долоодугаар сарын 23-ны өдрийн байдлаарх хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргасан байна.Судалгаагаар:

Махны дундаж үнэ: Энэ сарын 23-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 14.1 хувь, үхрийн ястай махны үнэ 11.0 хувь, үхрийн цул махны үнэ 13.9 хувь, адууны махны үнэ 15.9 хувиар буурч, ямааны махны үнэ 1.9 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 8.3 хувь, үхрийн ястай махны үнэ 1.1 хувь, үхрийн цул махны үнэ 8.0 хувь, адууны махны үнэ 14.3 хувиар буурч, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна.

Гурилын үнэ: Долдугаар сарын 23-ны байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.9 хувиар буурч, дээд зэргийн савласан гурилын үнэ 1.2 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 8.8 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 19.5 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос 2-р зэргийн гурилын үнэ 8.9 хувиар өсч, дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.2 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.8 хувиар буурчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6418
0 эможи
keyboard_arrow_up