Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Махны үнэ харьцангуй хямд байна

2014 оны 3 сарын 20

Гадуур махны үнэ өсч байна гэх ч “Хүчит шонхор” захад махны үнэ харьцангуй хямд байна- Хуучин бол хотын ганц том хар зах байсан энэ худалдааны төвд одоо махны худалдаа эрхлэгчид дийлэнх нь байдаг. “Хүчит шонхор” захын орчин нөхцөл хэцүү, гаднах талбай болон худалдааны төвийн шал нь гулгамтгай, мах, ногооны шүүс урсч хатсан,

 

нэг үгээр бол мах задгай худалдаж буй газрын стандартад яавч нийцэхээргүй, бохир орчинтой. Тэр байдал одоо ч хэвээрээ. Гэхдээ ганц авах зүйл нь хотын төвөөс хол ч хүнсээ цуглуулах хүмүүсийн хөлд дарагддаг “Хүчит шонхор” захад махны үнэ харьцангуй хямд байгааг дуулгая.

Хамгийн хямд мах хаанаас авах вэ?

Хүмүүсийн яриагаар бол хамгийн хямд үнэтэй махыг “Хүчит шонхор” захаас авах боломжтой аж. Гэхдээ өдрийн эртэд очвол зүгээр. Биднийг үдээс хойш очиход лангуун дээрх мах ер нь дууссан, үлдсэнийгээ бушуухан дуусгахын тулд хямдхан өгөх гэсэн худалдаачид олон байв. Энд дунджаар үхрийн цул махыг 7500, ястай махыг 6800 төгрөгөөр худалдаж байлаа. Хонины мах 6500 орчим төгрөгийн үнэтэй. Худалдаачид ерөнхийдөө нэг ижил үнэ барьдаг ч сайн ярилцвал буулгаж авах боломж байна. Үхрийн махыг гэхэд 6000 төгрөгөөр өгч болох үнэ санал болгов. Хонины гулууз махны үнэ бүр хямд тусч байна. Нэг кг-ыг нь 5200 төгрөгөөр тооцон, гулууз мах арай хямд үнээр авч болж байна. Сайн яривал 5000 төгрөг ч байж болно. Гулууз махнаас дунджаар 28-30 кг мах гардаг. Түүнийг 5200 төгрөгөөр тооцвол 150 гаруй мянган төгрөг болно. Байсхийгээд л махны үнийн шуурганд өртөхгүй, ингээд бөөнөөр нь авчихвал хэсэгтээ л тайван байж болох санагдав. “Хүчит шонхор”-оос ийн нөөцийн махнаас ялгарахааргүй хямд үнээр мах худалдан авах боломж байна. Хотын бусад дэлгүүр, захуудад бол махны үнэ өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. “Меркури” худалдааны төвд гэхэд үхрийн мах нэг килорамм нь 10 мянган төгрөг, хонины мах 9800 төгрөгийн үнэтэй байгааг Нийслэлийн статистикийн газраас гаргасан байсан.

Махны үнэ 500 төгрөг байлаа

Одоо бид нэг килограмм махыг 6000 төгрөгөөр авахдаа баярлаж байхад 1998 оны үед нэг килограмм мах 500 төгрөгийн үнэтэй байжээ. Тухайн үеийн хэвлэлд гарч байсан үнэ ханшны жагсаалтаас харахад заримынх нь үнэ итгэмээргүй ч юм шиг сэтгэгдэл төрүүлмээр. 1998 онд гэхэд одоо 2000 төгрөг рүү дөхөөд байгаа ам.долларын ханш 800 гаруй төгрөгтэй тэнцэж байж. Махны үнэ 500-600 төгрөг, цагаан будаа 340 төгрөг байсан байж.

Нөөцийн махны үнэ өндөр байвал гомдол гаргаарай

 “Хүчит шонхор зах”-д нөөцийн мах худалдах нэг цэг ажилладаг юм байна. Тэнд чингэлэгт ууталж, савласан нөөцийн махыг худалдах бөгөөд хүмүүс тэндхийн нөөцийн махыг бараг тоохгүй талдаа. Энэ жилийн хувьд нийслэлд “Эй Эн Ди Эм”, “Баатрууд тэнгэр” гэх хоёр компани нөөцийн мах бэлтгэн, борлуулагчаар шалгаран ажиллаж байгаа. Урьд жилүүдийнхийг бодвол хоёр компани хамжин нөөцийн махыг хангалттай хэмжээгээр нийлүүлж байгаа болохоор ч тэр үү, үнэхээр хүмүүс нөөцийн мах авах сонирхолгүй болсондоо ч тэр юм уу, худалдан авалт бага байгаа талаар худалдагч нь ярилаа. Үнийн хувьд “Хүчит шонхор”-т зарж буй нөөцийн мах үхрийнх нэг кг нь 5950 төгрөг, хонины мах 5750 төгрөгийн үнэтэй байна. Гэтэл бусад газруудад дээрх үнээс дээгүүр зарж байгаа тухай гомдол иргэдээс цөөнгүй ирдэг гэнэ.

Ямартай ч та том худалдааны төв, захуудаас худалдан авалт хийх гэж байгаа бол махны үнийг “тэнгэрт хадсан” гэж шууд бодолгүй, үнийг нь буулгах яриа хөөрөө хийгээрэй гэж зөвлөмөөр байна. Хэрэв үхрийн мах /нөөцийн/ 5950 төгрөг, хонины мах 5750 төгрөгөөс өндөр үнэтэй худалдаж байвал харьяа Дүүргийнхээ худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэст эсвэл Мэргэжлийн хяналтын газарт хандан, хаана байрлах дэлгүүрт, хэдэн цагийн үед худалдаж байсныг тодорхой хэлж, гомдол гаргах ёстойг худалдагч нар сануулна лээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
817
1 эможи
keyboard_arrow_up