Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Үхрийн цул махны үнэ 4.9 хувиар өссөн байна

2014 оны 9 сарын 17

2014 оны 9-р сарын 10-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.1 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2014 оны 9-р сарын 10-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.2 хувь,  адууны махны үнэ 2.4 хувь, ямааны махны үнэ 2.1 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн цул махны үнэ 4.9 хувиар өссөн байна.

Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал үхрийн ястай махны үнэ 1.5 хувь, үхрийн цул махны үнэ 6.5 хувь, адууны махны үнэ 1.6 хувиар өсч, бусад махны үнэ өөрчлөлтгүй байна.

2014 оны 9-р сарын 10-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6515 төгрөг, үхрийн /ястай/ мах 7665 төгрөг, үхрийн цул мах 9255 төгрөг, адууны мах 5560 төгрөг, ямааны мах 5590 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2014 оны 9-р сарын 10-ны байдлаар өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.2 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.2 хувиар өсч бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх 7 хоногийнхоос гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 9-р сарын 10-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 9-р сарын 10-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 13.4 хувь, манжингийн үнэ 33.2 хувь, луувангийн үнэ 36.7 хувь, сонгины үнэ 10.0 хувь, байцааны үнэ 17.7 хувиар буурсан байна.

Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 6.8 хувь, манжингийн үнэ 17.9 хувь, луувангийн үнэ 13.0 хувь, сонгины үнэ 4.9 хувь, байцааны үнэ 5.3 хувиар буурчээ.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 9-р сарын 10-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 15.1 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 9.6 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 15.0 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 9.6 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байлаа.                                       

Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8856
0 эможи
keyboard_arrow_up