Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Махны үнэ буурчээ

2014 оны 10 сарын 03

Нийслэлийн статистикийн газар долоо хоног бүр Хүнсний гол нэрийн барааны үнэд судалгаа хийдэг юм. Энэ долоо хоногийн байдлаар махны үнэ буурсан талаар албаныхан мэдээллээ.

 

2014 оны 9-р сарын 24-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.0 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байна.

Тодруулбал, хүнсний зах, худалдааны төвүүдээр нэг кг хонины ястай махны үнэ дунджаар 5890 төгрөг, үхрийн ястай махны үнэ 7545 төгрөгөөр худалдаж байна. Өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.4 хувь буюу 105 төгрөг, хонины ястай махны үнэ 6.1 хувь буюу 380 төгрөгөөр тус тус буурсан гэв. Энэ долоо хоногийн ажиглалтаар махны үнэ “Хүчит шонхор” хүсний захад хамгийн хямд, “Номин” супермаркет, “Меркури” захад хамгийн өндөр байгаа ажээ.

Гурилын үнийн хувьд, энэ долоо хоногт хүнсний зах, худалдааны төвүүдээр “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, нэгдүгээр зэргийнх 950-1300 төгрөг, хоёрдугаар зэргийнх 750-910 төгрөгөөр худалдаж байна.

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 9-р сарын 24-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 14.8 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 10.6 хувь, задгай сүүний үнэ 10.0 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.6 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 0.9 хувиар өссөн байлаа.                    

Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас 2.9 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9670
0 эможи
keyboard_arrow_up