Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Долларын ханш бүх валютын эсрэг чангарчээ

2014 оны 11 сарын 26

Сүүлийн нэг жилийн хугацаандевро, иен, рубль зэрэг голлох валютуудын ханш ам.долларын эсрэг суларсаар байна. Тухайлбал, сүүлийн 6 сард еврогийн ханш долларын эсрэг 11%-иар суларсан бол рубль 26%- иар, иен 15.4%-иар, Монгол төгрөг 5.2%-иар тус тус суларчээ.

 

Харин сүүлийн 3 сарын хугацаанд рублийн ханш хамгийн ихээр буюу 25%-иар суларсан бол евро 8.1%, иен 15.1%, төгрөг 1.1%-иар тус тус суларсан байна.

АНУ-ын Холбооны нөөцийн банк инфляцийн 2%-ийн зорилт болон ажилгүйдлийг 6.5%-иас доош түвшинд байлгах зорилтондоо хүрэхэд ойрхон болсон учраас сар бүр үнэт цаас худалдан авах замаар мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн, эдийн засгийн бодит салбарыг дэмжиж байснаа зогсоох, улмаар 2015 оны эхний хагаст бодлогын хүүгээ ч нэмэгдүүлж магадгүй болсон билээ. Энэ нь ам.долларын ханш дэлхийн бусад голлох валютын эсрэг чангарахад нөлөөлсөөр байна.

Үүний сацуу дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурч, тэрхүү буурсан түвшиндээ байх хандлагатай болсон, хөгжиж буй орнуудаас валютын урсгал гадагшилж, хөгжсөн орнуудыг чиглэх үзэгдэл үргэлжилсээр байна. Азийн бүс нутагт хөрөнгө оруулалтын орчин сайнгүй байгаа зэргээс түүхий эдийн экспорт, уул уурхайн хөрөнгө оруулалтаас хамаарал ихтэй улсуудын эдийн засгийн үндэсний валютын ханш ам.долларын эсрэг суларч байгаа хандлага үргэлжилсээр байгаа юм.

Японы төв банкнаас сүүлийн хоёр жил орчмын турш хэрэгжүүлж буй мөнгөний тэлэх бодлогын нөлөөгөөр ам.долларын ханш иенийн эсрэг огцом чангарч байгаа бол дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ буурсан, ялангуяа нефтийн үнэ огцом багассан, хөгжсөн орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэнтэй уялдан ам.долларын ханш рублийн эсрэг эрс чангарах хандлага үргэлжилж байна.

Эх сурвалж: Олон улсын төлбөр тооцооны банк / Bank for International Settlements/, Bloomberg

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12732
0 эможи
keyboard_arrow_up