Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-ын эдийн засаг зогсонги байдалд оржээ

2014 оны 12 сарын 03

Дэлхийн банкны ээлжит тайланд өгүүлснээр өдгөө ОХУ-ын эдийн засаг зогсонги байдалд орсон байна. Он гарснаас хойш энэ төлөв үргэлжилнэ гэж тус байгууллагын мэргэжилтнүүд тодорхойлжээ.

ОХУ-ын эдийн засгийн өсөлт 2015 онд 0.3 хувьтай байх аж. Уг өсөлт урьдчилсан төсөөллөөс дор байгаа шалтгаан нь олон улсын бирж дээрх нефтийн үнэ буурсан, барууны орнууд ОХУ-д хориг арга хэмжээ авсан, дотоодын хэрэглээ буурсан зэргээс болсон гэж тус тайланд тэмдэглэсэн байна.

Мөн Оросын 2015 оны эдийн засгийн өсөлт эрсдэлтэй, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд удаан, олон улсын санхүүгийн зах зээл тогтворгүй, олон улсын нефтийн үнэ үргэлжлэн буурах зэрэг шалтгаанаас болж Дэлхийн банк тус улсын эдийн засгийн талаарх урьдчилсан төсөөлөлдөө засвар оруулах магадлалтай гэнэ. ОХУ-ын Эдийн засгийн яамны гаргасан тоон үзүүлэлтээр 2015 онд тус улсын эдийн засгийн өсөлт 0.8 хувьтай байх аж.

Европ, АНУ-ын зүгээс Орост эдийн засгийн хэд хэдэн хориг арга хэмжээ тавьсан. Москва Зүүн Украины асуудлаас болж тэдэнтэй харилцаагаа муутгасанд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн хүчирхэг гүрэн Хятадтай илүү дотно харилцаатай болж байгааг шинжээчид тэмдэглэж байна.
 
- See more at: http://world.time.mn/content/51771.shtml#sthash.RtySW7rJ.dpuf
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13131
0 эможи
keyboard_arrow_up