Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ам.доллар бүх валютын эсрэг чангарчээ

2015 оны 1 сарын 07

Дэлхийн валютын зах зээлд евро, иен, рубль зэрэг голлох валютуудын ханш ам.долларын эсрэг суларсаар байна. Тухайлбал, сүүлийн зургаан сард еврогийн ханш долларын эсрэг 12.4 хувиар суларсан бол рубль 45.1 хувиар, иен 15.5 хувиар, Монгол төгрөг 3.5 хувиар тус тус суларчээ. Сүүлийн гурван сарын хугацаанд рублийн ханш хамгийн ихээр буюу 35.5 хувиар суларсан бол иен 9.1 хувь, евро 5.3 хувь, төгрөг 2.8 хувиар тус тус суларсан байна. АНУ-ын эдийн засгийн ДНБ-ий өсөлт III улирлын байдлаар 2003 оноос хойшхи хамгийн өндөр өсөлтийг үзүүлж, жилийн 5.0 хувиар өссөн байна. Түүнчлэн, хөдөлмөрийн зах зээлийн эрүүл мэнд улам сайжирч, сүүлийн 8-н сарын турш дараалан сар бүр дор хаяж 200 мянган ажлын байр шинээр нэмсэнээр ажилгүйдлийн түвшин 5.8 хувьд хүрээд байгаа юм. Холбооны нөөцийн банкнаас ажилгүйдлийг 6.5 хувиас доош түвшинд байлгах зорилтондоо хүрч, инфляциас сэрэмжлэх цэгт хүрсэн гэж үзсэн тул сар бүр үнэт цаас худалдан авах замаар мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн, эдийн засгийн бодит салбарыг дэмжиж байснаа 2014 оны 10 дугаар сард бүрэн зогсоож, улмаар 2015 оны эхний хагаст бодлогын хүүгээ ч нэмэгдүүлж магадгүй болсон билээ. Энэ нь ам.долларын ханш дэлхийн бусад голлох валютын эсрэг чангарахад нөлөөлсөөр байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
15246
0 эможи
keyboard_arrow_up