Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-ын томоохон банкнуудын ашиг буурчээ

2015 оны 1 сарын 19

АНУ-ын хөрөнгө оруулалтын томоохон банкнуудын нэг “Goldman Sachs” өнгөрсөн оны гуравдугаар улиралд ашиг нь 7.1 хувиар буурсныг зарлалаа. “JP Morgan”, “Bank of America ”  болон “Citigroup” зэрэг банк мөн дэлхийн эдийн засгийн таагүй байдлаас болж алдагдалд орсноо мэдээлсэн байна.

 “Goldman Sachs”  банкны үзүүлэлт буурсан нь компани өрсөлдөгчөөс илүүтэйгээр зуучлагчийн үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай болсонтой холбон тайлбарлажээ. Америкийн банкууд 2008 оны  хямрал бий болгосон буруутай үйлдлээсээ болж ихээхэн хэмжээний торгууль төлөхөөр болсон юм. Тодруулбал, “Bank of America ”  16 тэрбум, “Citigroup” 3.5 тэрбум ам.долларын торгууль төлөх аж. Мөн “JP Morgan” банк валютын зах зээл дээр буруу наймаа хийснийхээ төлөө Британи, Америкийн Засгийн газарт тус бүр нэг тэрбум ам.долларын торгууль төлөхөөр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16021
0 эможи
keyboard_arrow_up