Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Давосын чуулган өнөөдөр эхэлнэ

2015 оны 1 сарын 21

Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн байгууллагаас зохион байгуулж буй ээлжит уулзалт өнөөдөр эхэлнэ. 43 жилийн түүхтэй тус арга хэмжээ нь жил бүрийн энэ сард зохион байгуулагддаг уламжлалтай. Бүтэн долоо хоног үргэлжлэх энэхүү чуулган өнөөдөр албан ёсоор нээгдэх бөгөөд дэлхийн 140 гаруй орны 2500 төлөөлөгч оролцоно.

 

Тухайлбал, нийт зочдын 4,9 хувь нь Хятад болон Япон, 4,8 хувь нь Африк, 3,1 хувь нь Өмнөд Африк, үлдсэн хувь нь АНУ, Европын орнуудын төлөөлөгчид байх ажээ. Одоогоор ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Девид Камерон, НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ен Ким, ОУВС-гийн Ерөнхийлөгч Кристин Лагард нар хүрэлцэн ирэх тухайгаа албан ёсоор мэдэгджээ. Мөн Goldman Sachs банкны ТУЗ-ын дарга Ллойд Бланкфейн, JPMorgan Chase-ийн гүйцэтгэх захирал Жейми Даймон, Швейцарийн UBS AG банкны ТУЗ-ын дарга Аксель Вебер нар хүрэлцэн ирэх аж.

Энэ жилийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад "Дэлхийн  шинэ хүрээлэл" нэртэй хэлэлцүүлэг орсон нь өнөөгийн хямрал эдийн засгийн бус геополитикийн шалтгаанаас улбаатай гэдгийг илтгэж байна. Энэ бүгдээс үзэхэд энэ онд Давос дахь чуулга уулзалт урьд өмнөхөөсөө илүү улс төрийн шинж чанартай болох шинжтэй байна.

Сонирхуулахад, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чех улсад хоёр өдрийн айлчлал хийх хугацаандаа Чехийн Ерөнхийлөгч М.Земан, Ерөнхий сайд Б.Соботка нартай уулзаж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн. Түүнчлэн манай ерөнхийлөгч өнөөдөр Чех улс дахь айлчлалаа дуусгаад Швейцарьт Давос дахь ДЭЗЧ-нд оролцох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
16199
0 эможи
keyboard_arrow_up