Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Цөмийн зэвсэгтэй гүрнүүдтэй зөвлөлдөв

2014 оны 5 сарын 14

Нью-Йорк хотноо болсон Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх 2015 оны олон улсын бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын төлөөлөгчид цөмийн зэвсэгтэй таван гүрний төлөөлөгчидтэй уулзсан байна.

Уулзалтын үеэр цөмийн зэвсэгтэй гүрнүүдээс Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статуст баталгаа олгосон 2012 оны хамтарсан тунхаглалыг үндэс болгон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ирэх 69 дүгээр чуулганаас Монгол Улсын статусын талаар гаргах тогтоолын талаар ярилцсан байна. Монголын тал уг тогтоолд олон улсын хамтын нийгэмлэгээс Монгол Улсын статусыг бүрэн хүлээн зөвшөөрсөн заалт оруулахыг санал болгож, түүнийгээ цөмийн зэвсэгтэй гүрнүүдээр дэмжүүлэх бодолтой байгаа ажээ.

Нөгөөтэйгүүр, цөмийн зэвсэгтэй гүрнүүд Монгол Улсын цөмийн зэвсэгээс ангид статусыг олон улсын хэмжээнд бүрэн хүлээн зөвшөөрөх нь зарим бусад улс орон, түүний дотор цэргийн эвслийн зарим улс орон, монголын жишгийг дагаж болзошгүй гэж болгоомжилж байдаг байна.

Цөмийн зэвсэгтэй гүрнүүд монголын санал, түүний үр дагаварын талаар өөр хоорондоо зөвлөлдөж ярилцах хэрэгтэй гэж үзсэн тул асуудлыг Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр дахин ярилцахаар монголын талтай тохирсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2961
0 эможи
keyboard_arrow_up