Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Moody's Монголын бондын зэрэглэлийг яагаад сөрөг гэж дүгнэх болов

2014 оны 5 сарын 28

Олон улсын Үнэлгээний Moodys агентлаг Монгол Улсын Засгийн газрын бондын зэрэглэлийн хэтийн төлөвийг тогтвортой түвшнээс бууруулж, сөрөг хэмээн тодорхойлсноо өнгөрсөн даваа гаригт цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.

Түүний зэрэгцээ тус  агентлаг Засгийн газрын үнэт цаасны B1  үнэлгээг баталгаажуулж, Монгол Улсын Хөгжлийн банкны зэрэглэлийн хэвтийн төлөвийг нэг шатлалаа бууруулан сөрөг хэмээн үзжээ.

Тэрээр энэхүү сөрөг хэмээн үзсэн шалтгаанаа хэлэхдээ сүүлийн жилүүдэд гадаад өрийн дарамт нэмэгдэж, гадаад валютын нөөц огцом бууран, зээлийн хэмжээ 2013 оноос хойш хурдацтай өссөнөөс үүдэн ийм шийдвэр гаргасан гэсэн аж.

Дашрамд дурдахад өрийн хэмжээ сүүлийн хоёр жилийн хугацаанд бараг хоёр дахин нэмэгдэж, 2013 онд 18.8 тэрбум ам.долларт хүрсэн аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3639
0 эможи
keyboard_arrow_up