Алтны ханш төдийлөн өөрчлөгдсөнгүй
АНУ-ын ажил эрхлэлтийн талаарх мэдээлэл цацагдаж, хөрөнгө оруулагчид дүгнэлтээ хийгээд буй энэ үед сүүлийн хоногийнхоо доод түвшинд ойртоод байгаа алтны үнэ төдийлөн өөрсчлөгдсөнгүй. Өнгөрсөн 1-нд тус улсад зургаа дахь сардаа дараалан 200,000-аас дээш ажлын байр бий болсон дүн гарсан байна.
"Цаашид алтны үнэ өснө гэж бид таамаглаж байгаа" хэмээн Лондон дахь "Marex Spectron" группын ахлах мэргэжилтэн Дэвид Говетт өгүүлжээ.
Өчигдөр Нью Йоркийн металлын биржид ирэх арванхоёр дугаар сард нийлүүлэх шаргал металлын үнэ 0,1 хувиар дээшлэн, унци нь 1295,8 ам.доллартай тэнцэх боллоо. Лондонгийн металлын биржид энэ сарын 1нд уг таваарын үнэ 1279,3 "ногоон"-той дүйсэн нь зургадугаар сарын 19-нөөс хойших хамгийн доод үзүүлэлт болж байсан юм.